sonin.mn

Энэ он гарснаас хойш, Хятад улсын шинэ эрчим хүчний салбар нь технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн системд тулгуурлан, тогтмол хурдацтай өсөлтийг бий болгож байгаа юм гэнэ. Оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 34.3%-иар өсч, цэнэглэгч төхөөрөмж, автомашины лити-ион батарей зэрэг туслах бүтээгдэхүүний үйлдвэрлэл тус тус 25.4%, 16.5%-иар өссөн байна. Нарны зайн үйлдвэрлэлийн салбарын системийн өсөлтийн байдал сайн байж, цахиур, нарны эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэдэг хэт тунгалаг шил зэрэг үндсэн түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус тус 55.4%, 43.6%, 42.8%-иар өссөн аж.



Сэргээгдэх эрчим хүчний системийн бүтээн байгуулалт түргэсч, гол гол салбарт эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах ажил эрчимжэж буй гэнэ.


Г.Бямба