Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга М.Говьсайхан болон намын хорооны төлөөллүүд өчигдөр (2024.08.11) Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд хүлээлгэн өглөө.
СБД-ийн МАН-ын хорооны дарга Н.Учрал Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд салбар бүрийн өндөр боловсролтой, туршлагатай, чадварлаг, хороо дүүрэг, иргэдийнхээ амьдрал, нөхцөл байдлыг мэддэг боловсон хүчин өрсөлдүүлнэ.
Монгол Ардын намаас "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт"-ыг үндэслэл болгож, 2024 оны Улсын Их Хурлын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулав.
Мөрийн хөтөлбөрт "20 минутын хот" засаглалын реформыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд "Ухаалаг, жишиг дүүрэг" уриаг дэвшүүлж, "Хүнлэг Хурдан Хот" хөгжлийн хөтөлбөр тусгав.
1. Нийгмийн хөгжлийг хурдасгана
2.Эдийн засгийн хөгжлийг хурдасгана
3.Амьдрах орчны хөгжлийг хурдасгана
4.Засаглалын хөгжлийг хурдасгана
5.Дэд төвийн хөгжлийг хурдасгана гэсэн 5 зорилтын хүрээнд 76 заалт, "Их хотын түүх", "Тухлаг хашаа, Дулаан сууц", "Түрээсийн орон сууц", "Миний ажилтан орон сууцтай", "Саруул монгол", "Кембриджийн хөтөлбөр" гэсэн үндсэн 6 ажлуудыг хэрэгжүүлэхээр боловсрууллаа.
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
kkk
тиймээ хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдалд аюул учруулж ирсэн циркийн баруун талын арвангуравдугаар байрыг тойрсон их монгол рестораныг тойрсон байр орон сууцны оршин суугчид байнгын дарамтанд байна
Битгий инээд хүргээд бөйгаарай !
Ямар ч гэсэн бордуулсан гахай алга. Азийг доорд гэж тархи угаадаг Орос боловсролтой буриад цустанууд байхгүй бол тэгээд болно.3,5 сая хүнтэй Монголд орос хольж ярьдаг Буриадууд 40 мянгахан байж ерөнхийлөгч, ерөнхий сайд, тагнуулын дарга байж одоо болохгүй.Социализм дууссан.