Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2024.08.13/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрдлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, томоохон шинэчлэлийг хийхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн орд ашиглах, цаашлаад баяжуулах үйлдвэр барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж буйг онцлоод салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаанаар байгаль орчны салбарын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, усны нөөц, бохирдол, ашиглалтын байдал, ан агнуурын бодлого, геологи, уул уурхайн эрэл хайгуул ашиглалтад тавьж буй байгаль орчны хяналтын явц, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар тус Байнгын хорооноос мэдээлэл сонсох тул салбарын яаманд бэлтгэл хангах чиглэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд энэ асуудалд аудит хийлгэхээр төлөвлөсөн гэв. Мөн байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул тус яаман дээр Ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж эхэлснийг дурдаад цаашид Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар салбарын хууль тогтоомжийг хэлэлцүүлэх саналаа өгч, байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа С.Одонтуяа сайд илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл9
Удахгүй дэлхийн бүх ойн моднууд шатаж устах болно.
Тэрбум бол тэнэг Хүрэлсүхийн зүгээр л хэлсэн тоо ..Газрынмгүний усаа барж байгаа Оронд нь гадагш гарч байгаа борооны усаа тогтоох усан сан олноор байгуулах урагш нь түүнээ татахаа л бодох ёстой
ЯМАР ТООЦОО СУДАЛГААН ДЭЭР ЯМАР ХУГАЦААНД ЯИАР ХҮН ХҮЧ ТЕХНИК , ТӨСӨВ САНХҮҮГЭЭР ХИЙХ ЮМ ЯАЖ ТООЛЖ ТООЦООЛОХ ЮИ ЁСТОЙ ЧӨТГӨР Л МЭДЭХ БАЙХ ! ХУУЧИН СОЦ. ҮЕД Л ИНГЭЖ ХУДЛАА ТООГ УРИА БОЛГОЖ СҮРЖИГНЭДЭГ БАЙСАН ЮМ ! ЭНЭ БОЛ ИХ МОД ТАРИХ УРИА БОЛОХООС ЯГ ТЭР БУИ МОД ТАРИНА ГЭЖ ТЭНЭГТЭЭД БАЙДАГ НЬ ЮУ ВЭ ЁСТОЙ ИНЭЭДТЭЙ ЮМ
Эргүү тэнэгээ,борооны ус тогтоох-усан сан гэнээ ,тийм ямар юм байсын , бодооч ,байвал ямар хэмжээтэйг барьж байж юунд хэрэглэх вэ -урагшаа урс гэхээр урсдаг зүйл биш , уулуудын жалга болгоны амд-барих уу -юугаар ч барьсан асар их мөнгө хөрөнгө орно , гэсэн ч нар гараад л бүгд ууршаад алга болно...бод эргүү тэнэгээ
Тэрбум мод бол тэнэгүүдийн уриа шог гараа удахгүй онигоо болно. Удахгүй 2 тэрбум мод огтолж 4 тэрбум мод тарих асуудал яриагдана. Ойн экосистемийн хамгаалалтын менежмент гэж цогц арга байгаа шүү
Эргүү Хүүрэнсүг Кофи Анан тай уулзахдаа бантаад л хэлчихсэн шүү дээ. Тэр новш чинь тэрбум төгрөг л гэж мэднэ.
Дэлхийн бүх ойн моднуудыг тавилга цаас үйлдвэрлэхэд ашиглаад дэлхий нийтээрээ ойн модгүй болцгооё.
Тоо хөөцөлдө хэрггүй. Тарихдаа биш ургуулахдаа. Соц-н үед суботник гд модыг хэдэн түмээр н үхүүлдэг аймаар юм блаа. Одо бас тим биз
Энэ элий балай хасагийг эхорноос минь хурдан үайлуул