Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай Японы талын хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярилцав.
Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид энэ сарын 08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлалаа.
Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буй гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцлов. Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл10
Халх Голын Яруу Алдарт Ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг нийт Монголчууддаа хүргэе!!! Орос Монголчуудын Ялалтын баяр анусник, нөүваар, уяахуяа тролл шаахайнуудад огтхон ч хамаагүй! Энэ бол Монголчууд бидний бас найрсаг хөрш Оросын ард түмний түүхэн ялалтын баяр!!!
тэр бөгсөн толгойт гацаа гяхтнаа анусник уяахуяа тролл шаахай Эрээн рүүгээ зайлсан байгаарай!
Нагасаки хотод 8 сарын 9-нд болсон атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд дайны гэмт хэрэгтэн Америк зориуд оролцоогүй. Японы ЕС Ф.Кишида Америкийн талаар нэг ч үг хэлэлгүй тувт Оросыг муулсан бөгөөд үүнд нь Японы иргэд эгдүүцэн уурлаж ЕС Ф.Кишидаг огцорхыг шаардсан учир Ф.Кишида Японы ЕС албан тушаалаасаа огцорхоор боллоо! Энэ дашрамд 7 хожгор улсыг энэ жил Японы ЕС Ф.Кишида ахалж байсан бөгөөд дайнч Америкаас болж ёстой тээгэлсэн юм боллоо, ха ха ха 😂😂😂
элбэггайн хошгироонд автсан тэнэгүүдээ!!! 3-дахь хөрш гэж ерөөсөө байхгүй ,Байгалиасаа байхгүй , энэ чинь урвагч элбэггай түүнтэй холбоотой гадаадын хэдэн гарын хошгироо, 3дахь хөрш гээчийн Ард Түмний толгойд хэзээ ч "Монгол"-манай хөрш гэж орж ирэхгүй,хэзээ ч сурах бичигдээ Монгол 3дахь хөрш гэж бичихгүй , заахгүй , Байгалиасаа 2-хөрштэй ,тэдний "улаан шугам"-ыг давахгүй л бол ЯАХ ч ҮГҮЙ, нэн шинэ Түүхэнд ухаант Өвөг Дээдэс минь тэгэж л явж ирсэн
4 дэх хөрш. 5х хөрш…
Гуравдагч хөрш хэмээх хоосон бодлого бодит үр дүнд хүрэхгүй гэдгийн харж байна. Улс төрийн харилцаанаас эдийн засгийн харилцаа үүсэх ёстой байтал америкийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр боссон гэх зүйл алга.
Японы сургуулийн сурах бичигт Монгол улсыг хөрш гэж бичсэн нэг өгүүлбэр байхгүй. Таны хэлдэг үнэн зөв. Монголын гадаад явдлын яаманд байдаг хэдэн хулгайч нар " гурав дахь хөрш" гэж үлгэр ярьж мөнгө идэж суух гэсэн заль мөн.
Япон айлчлалаа хойшлуулсан учир нь орос ялначууд Халх голд рашистуудтай хамт хээрийн сургууль хийхээр болсон
Нагасаки хотод 8 сарын 9-нд болсон атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд дайны гэмт хэрэгтэн Америк зориуд оролцоогүй. Японы ЕС Ф.Кишида Америкийн талаар нэг ч үг хэлэлгүй тувт Оросыг муулсан бөгөөд үүнд нь Японы иргэд эгдүүцэн уурлаж ЕС Ф.Кишидаг огцорхыг шаардсан учир Ф.Кишида Японы ЕС албан тушаалаасаа огцорхоор боллоо! Энэ дашрамд 7 хожгор улсыг энэ жил Японы ЕС Ф.Кишида ахалж байсан бөгөөд дайнч Америкаас болж ёстой тээгэлсэн юм боллоо, ха ха ха 😂😂
Казакстанд очих гэж байсан японы ерөнхий сайд гэтэл мөн больсон. Энэ бол Оросын нутагт украйн цөмөрч орох гэж байхад монгол мэтийн улсад мөнгө тараах дипломат айлчлал хийхийг америкаас японыг хорьсон болохоор тэр юм. Америкт найдах хэрэггүй.