Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Нагасаки хотод 8 сарын 9-нд болсон атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд Америк зориуд оролцоогүй, Японы ЕС Ф.Кишида Америкийн талаар нэг ч үг хэлэлгүй тувт Оросыг муулсан бөгөөд үүнд нь Японы иргэд эгдүүцэн уурлаж ЕС Ф.Кишидаг огцорхыг шаардсан учир Ф.Кишида Японы ЕС албан тушаалаасаа огцорхоор боллоо!
ХҮҮК ДЭЛХИЙГЭЭР НЭГ УРИЛГА ТАРААСАН БОЛОЛТОЙ.
teriin bodlogiig chi meddeg yuym uu?.....
энэ ямар үндэстн улс гадаад бодлого цэрэг эдийн засгийг мэдэх олон улсын мэргэжилтэн байна уу
ямарч мэргэжилтэн шаардлагагүй,хуучин соц югославыг "ардчилсан" сайхан анус бөмбөгдөөд сүйрүүлж тараасны дараа "үүссэн" жижиг "жинхэнэ ардчилсан,ануслагдсан" улсуудын нэг болой