Зенитийн пуужингийн Patriot цогцолборт зориулан Герман улсад 5 тэрбум ам.долларын өртөг бүхий 600 орчим ширхэг пуужин нийлүүлэх шийдвэрийг Төрийн Департамент дэмжин баталсан тухай Пентагон мэдээллээ.
НАТО-гийн батлан хамгаалах шинэ төлөвлөгөөний дагуу Герман улс агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ хүчин чадлыг дөрөв дахин бэхжүүлэх үүрэг хүлээсэн юм.
“Энэ удаагийн нийлүүлэлт нь одоо ба ирээдүйд учирч болзошгүй аюулыг сөрөн зогсох чадварыг сайжруулж, Германы батлан хамгаалах хүчийг бэхжүүлнэ” гэж АНУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны Агентлагийн мэдэгдэлд дурджээ.
Германд зенитийн пуужингийн Patriot систем бүхий агаарын довтолгооноос хамгаалах 36 анги нэгтгэл байсан бөгөөд Хүйтэн дайны үед тус улс Европ дахь НАТО-гийн хамгийн сайтар зэвсэглэсэн улс байсан юм.
Харин Украинд 3 нэгж Патриот цогцолборыг нийлүүлсний дараа ердөө 9 цогцолбор үлдээд байна. Дээрх агентлагийн мэдээлснээр, пуужингууд ба дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх, техникийн үйлчилгээ үзүүлэх компаниар Lockheed Martin-ийг сонгон шалгаруулжээ.
Б.Адъяахүү
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
Польшийн зүүн хил дээр америк цэргүүдээ олноор нь бөөгнүүлж, дэлхийн дайнд бэлдээж байна. Америк тэргүүлэгч байр сууриа алдахгүй гэсэндээ хятад, оросын эдийн засгийн хориг тавьж байна.
АМЕРИК УГААСАА ТЭРГҮҮЛЭХ ГҮРЭН УЧРААС ТЭРГҮҮЛЖ ТААРНА. ХЯТАДУУД АМЕРИКИЙН БӨГСИЙГ , ОРОСУУД ХЯТАДЫН БӨГСИЙГ ,МОНГОЛЧУУД ОРОСЫН БӨГС ДОЛООДОГ.
Пуужингууд Орос толгой дээр буух нь
зенитийн пуужингийн ПАТРИОТ цогцолборт зориулсан 600 пуужин украйнаар дамжуулан орсыг бутлах бутлуур пуужин болтой
Цэдэнбал чинь оросын тагнуул биш билүү
Хүн биш Цэдэнбал яагаад Оросын элчингийн орон тооны бус ажилтан буриад шоучин Бямбаеваас айдаг байсан юм бол?
Гях,,,гяхх,,,гяхх,,,герман европд газаа шахаад л амар амгалан амьдаоч байх л байсан юмдаа,,,,одоо яхя гэхэвдээ,,,орос орныг том гүрнүүд хуваагаад л цохинодөө,,,,
Террорист ороzуудыг дэлбэ шаахна дээ 😂😂😂