Тайландын парламент буюу Үндэсний Ассамблейн доод танхим болох Төлөөлөгчдийн танхим “Пыа Таи” намын дарга Петхонгтан Чинаватыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Энэ тухай телевизийн Thai PBS суваг мэдээллээ.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 319 нь нэр дэвшигчийг дэмжиж, 145 хүн татгалзсан санал өгч, 27 хүн түдгэлзсэнээр П.Чинават Тайландын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд, уг албан тушаалд томилогдсон хоёр дахь эмэгтэй хүн болж байна.
П.Чинават бол Тайландын Ерөнхий сайдаар 2001-2006 онд ажиллаж байсан Таксин Чинаватын охин, 2011 -2014 онд засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан Йинглак Чинаватын авга дүү нь юм. П.Чинаватын удирдаж буй нам Төлөөлөгчдийн танхимд 141 суудалтай бөгөөд пүрэв гарагт "Пумчайтхаи" (70), "Паланг прачачат" (40), "Руам Таи Сан Чат" (36) намууд түүнийг дэмжихээ илэрхийлснээр ийнхүү Ерөнхий сайдаар томилогдлоо. Шинээр ерөнхий сайдыг томилох болсон нь Тайландын Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ шийдвэрээс үүдэлтэй.
Цэц лхагва гарагт Ерөнхий сайд Сеттхү Тависиныг ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд албан тушаалаас нь огцруулсан билээ. Учир нь, Сенатын 40 гишүүн ҮХЦ-д хандан Ерөнхий сайдыг огцруулах шаардлага бүхий өргөх бичгийг барьсан бөгөөд Цэц тавдугаар сарын 23-наас хойш уг шаардлагыг хэлэлцсэн ажээ.
Шаардлагад дурдсанаар, өмнө нь шүүгчдийг хахуульдахыг оролдсон гэх хэргээр хорих ял эдэлж байсан өмгөөлөгч Пичит Чынбаныг Ерөнхий сайд С.Тависин засгийн газрын албан тушаалд томилсон нь ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байв. П.Чынбан 2006 онд авлигын хэрэгт холбогдсон Таксин Чинаватыг өмгөөлж байхдаа шүүгчдийг хахуульдахаар оролдсоны учир 6 сар хорих ялаар шийтгүүлсэн юм.
Б.Адъяахүү
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
Бас л завхарсан улс орон юмаа. Ах дүүсээрээ, аав охин нтр л угсраад агсраад ЕС болдог.... Таскин Чинават нь манайхаар байн байн ирээд нтр байсаншүү, нэг хэсэг !
taksiig chini shorond orhois zugtaj unuu singaagiin LI gej jenkogiin huvi niiluulegtei manaid Bayngold 6 sar jargaad yvsaan, uuniig bugd mednee , UB.t ongotsnoos buugaad yvj bhd Li n utsaar yrij tuuniig araasaa daguulj yvsan n MTB .r garch l bsndaa .
Ах чинават нь монголд нэг удаа өвөлжсөн гэж байгаа
Ах чинават нь монголд нэг удаа өвөлжсөн гэж байгаа
Аав Чиннават, Таксин нь хятад гаралтай гэж байна ... Таксин Чинават (тайск. ทักษิณ ชินวัตร; род. 26 июля 1949) — тайский политик и бизнесмен китайского происхождения. Премьер-министр Таиланда с февраля 2001 по сентябрь 2006 года. Содержание
Тай нар чинь гоё хүмүүс энэ хүүхэн муухай заваан шөвжгөр харагдаад байна