.png)
Хууль зүйн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр “Цэцтэй холбоотой нэг асуудал байгаа. Цэцэд гомдол мэдээлэл гаргасан хуний өргөдлийг шийдвэрлэлгүй нэг жил, хоёр жил болдог. Зарим улстөржсөн өргөдөл гомдлуудыг аваад хурдан шийддэг. Сүүлдээ бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг. Зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, тэгсэн мөртлөө иргэдийнхээ гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тэр процесс нь тодорхойгүй.
Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё гэж байгаа юм” гэв. Сайдын энэ үг санаандгүй биш байх.
Тийм магадлал өндөр. Улс төрийн хүрээнд Үндсэн хууль тойрсон нэг зүйл зунжин яригдсан. Тэр нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсныг өөрчлөх тухай юм. Энэ дотроос “Ерөнхийлөгчөөр ...зөвхөн нэг удаа сонгоно” гэсэнтэй холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийг нэг удаа бус, хоёр түүнээс дээш сонгогдох эрхийг сунгахтай холбоотой асуудал. Энэ зун ийм сэдэвтэй олон ч үйл явдал болж өнгөрсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөх иймэрхүү явдал нэлээд болсон.
Тухайлбал Экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын уулзалт наймдугаар сарын 10-нд Их Тэнгэрт болж, тэр уулзалт дээр П.Очирбат, Д.Дэмбэрэл, Д.Бямбасүрэн нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэжээ. Лав л бидний ярьдгаар улс төрийн хүрээнд ил болжээ.
Олны хэлдгээр тамхины цэгийн гол яриа ч энэ болж эхэллээ. Үүнийг УИХ хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн цэц гүйцэтгэх үү гэдэг ойлгомжгүй яваад байсан юм. Харин УИХ-ын чуулган дээр Хууль зүйн сайдын Үндсэн хуулийн Цэцийн талаар хэлсэн үг уг асуудлыг зангилааг тайлчих Шиг болов. Сайд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг, зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ.
Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё” гэж, экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэсэн.
Ингэж нэг зүйлийн хоёр талаас яриад байгаа бололтой. Эндээс Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг УИХ биш Үндсэн хуулийн цэц сунгах нь гэж ойлгогдож байна. Мөн “Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа сонгоно гэснийг экс дарга нарын хэлсэнчлэн янзлах улс төрийн захиалга авсан байх магадлалтай” гэсэн логик ажиглагдаж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хянахгүй, өөрөөр хэлбэл засаж өөрчлөхгүй байх хуультай.
Хоёр ч хуулиар хориглосон.
Нэгт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 1997 оны тавдугаар сарын 1-ццбатлагдсанхуулийн “Маргааны харьяалал” хэмээх 13 дугаар зүйлийн 13.1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ”, 13 дугаар зүйлийн 1-ийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт., өөрчлөлтөөс^бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэсэн байдаг.
Хоёрт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай 1992 оны тавдугаар сарын 8-нд батлагдсан хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” хэмээх 8 дугаар зүйлийн 8.2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заасан.
Эдгээр хуульд “Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийг л хянана” гэсэн тодорхой нэг л агуулга багтсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахыг хориглосон. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөхдөө хүрвэл эхлээд дээрх хоёр хуулиар тогтоосон хоригийг арилгаж, түгжээг мултлах ёстой болно. Харин яаж? Ажиглагч
А.БАТБОЛД
Сэтгэгдэл18
Ман ыхан ичих хэрэгтэй Зовхон Баттулгыг сонгуульд оруулпхгуйн тулд тийм оорчлолт хийсэн шуу дээ Одоо тэр заалт. Нь Хурэлсухэд гай болох гэж байгаа учраас оорчлох гэж байна Тэгвэл дараагийн сонгуульд хурэлсухх Баттулга хоер орсолдох бололтой Харин 2 оос дээш удаа болохгуй гэж заах хэрэгтэй
ФС-д нэг тультраа хэлтэй Өвөрмонгол охин "арадчилсэн паралмээнт Монголоос өөр гажар байхгүй" гээ л баахан юм хэлээд бна лээ, "стилистический анализ" хийхээр яг л Баттулга харагдаад байгаа юм. Монголын Үндсэн хууль,нийгэм төрийн бай гууламжийн яг эсрэг л суртал нэьтрүүлэг хи йж бна лээ дээ. Анхаардаг газар бна уу ?!
Хүрэлсүг бузарт ичих нүүр байхгүй. Авилгалч, лаларыг тэгэхээс нь өмнө Бурхан тэнгэр аваад явах байх аа. Яг Ш.Отгонбилэг шиг...
Хүрэлсүг бузарт ичих нүүр байхгүй. Авилгалч, лаларыг тэгэхээс нь өмнө Бурхан тэнгэр аваад явах байх аа. Яг Ш.Отгонбилэг шиг...
Данхан толгойт баньд Хү Сюй Жан ахыгаа жийхээ мэдэх байлгүй..Харин Номтойбаяр МАН-ынхныг худалдаж аваад аавыгаа зүтгүүлж тун болзошгүй.. МАН-ынхан ахиухан мөнгө авчихвал Данх Домбо гэсэн юм үзээгүй хоер гуйлгачнаа хог дээр хөөгөөд гаргачихаж мэднэ шүү..
Мантуу нүүрт Хүй Сү Жанг Путин шиг болохыг аль эртнээс бодож ирсэн. Ийм муухай манигар нүүртэй , данхар толгойтой ,шулга хэлтэй манж угсааны навсгар хүнийг аль болох хурдан зайлуулмаар байна.
угаасаа хүрэлсүх дахин сонгогдоно
Хүй Сү Жаны нүүрсний хулгай дээрэм сонгуулиас өмнө илчлэгдэж оймстой хөлөө гозгонуулах болно.Үүнийг Номтойбаяр, Нямтайшир нар болон бусад мөнгөтэй баячуул Данхыг худалдаж аваад хийнэ.Тэрэлжид байгаа Бугат резорт эдлэн гарыг нь улс хурааж авах болно.
Боронз алх сонгогдохгүй.
26 онд Хүүк наадах 30 зүйлийн заалтыг хөнгөхөн өөрчлөөд дахиж дэвшихээр бэлдэнэ ! Тэгэнэ гэж тооцоолоод саяын их хуралд өөрийн хүмүүсийг маш олноор нь оруулсан шүү дэ ! Хүүк 2040 он хүртэл ёрөнхийлөгч хэвээр байна ! харж л байгаарай нусгайнуудаа !!
Хэрэв Хүүк 40 он хүргэвэл Монгол Улсаас хэлтэрхий ч үлдэхгүй шүү ! Одоо бол Үндсэн хуульдаа гар хүрч болохгүй шүү !!!
Харин тийм, Хүүкийн алиалагч салбадай нар аас олон гишүүн болсон ш дээ!
Хэн нэгний хүсэл шуналд тохируулаад өөрчлөөд байвал ....
МАН Бээжингийн дэмжлэгтэйгээр Ми овогт луухаан хятадаа гаргачих дөхсөн шүү. Монголын хүн амын тал нь хятад хүнийг сонгоход бэлэн байгаа шүү.МАН үүндээ дүгнэлт хийж Хүй Жанг мэтийн навсганасан мантуу манжуудыг сонгуульд оруулахын оронд цэвэр хужаа цусны хүнийг сойвол ялах магадлалтай.
Ардын намынхан 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Баттулгыг ерөнхийлөгч болно гэхээс их айж шээс нь гоожих гээд л байгаан байна даа!
Тэгвэл тэмцэнэ цөмөөрө.юү ч хихгү бж ахиад дэвших гэжү
Энэ огор Хулгайчийг яасан ч дахиж сонгож болохгуй
Битгий горьд, захиалгат бичээчирхүү хог минь.