ТЕЛЬ-АВИВ, 2024 оны наймдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газын зурваст гал зогсоох зорилгоор Ойрх Дорнодод хийж буй ээлжит айлчлалынхаа хүрээнд ням гарагт Израилын Тель-Авив хотод иржээ.
Э.Блинкенийг Израилд ирснээс хэдхэн цагийн дараа Палестины ХАМАС бүлэглэлийн зүгээс "Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху зуучлагчдын хүчин чармайлтыг үр дүнгүй болгож, хэлэлцээрийг хойшлуулж байна" гэж буруутгасан байна.
Өнгөрсөн 10 дугаар сард дайн эхэлснээс хойш тус бүс нутагт хийж буй ес дэх айлчлалынхаа үеэр Э.Блинкен даваа гарагт Б.Нетаньяху тэргүүтэй Израилын удирдагчидтай уулзана гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр Израилаас Египетийг зорих ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан Тель-Авивыг зорих замдаа сэтгүүлчдэд хэлэхдээ, Газын зурваст түр эвлэрэл тогтоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар гэрээ байгуулах хэлэлцээ одоо “эргэлтийн цэг дээр” ирээд байна. Бид үүнийг маш эгзэгтэй үе гэж дүгнэж байна гэжээ.
Хэлэлцээг зуучлагч орнууд болох Катар, АНУ, Египетийн төлөөлөгчид олон сарын турш сунжран үргэлжилж буй хэлэлцээний явцад талуудын хоорондох санал зөрөлдөөнийг арилгаж чадаагүй хэвээр байна.
Э.Хулан
эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Хамас бүлэг аргагүй хүчтэй юмаа ! Бүтэн 9 сар балбуулчихсан байхад яагаач гүй байна ш дэ ! Сүүлдээ Израил нь хэлэлцэё гэж гуйгаад бараг бууж өгч байгаа юмуу да ! Энэ жүүд Блинкён сандарч хурдан ирэхийг бодоход !
гал тавчихаад гал зогсооно гэж явна гал нь газын зурвасаас халиад гартаа зэвсэг барьсан газар газрын арабуудын галзуурсан тэмцэл нь газрын хөрснөөс ёеврейг арчих ганцхан бодлоос өөр зүйлгүй болжээ
Uuruu moldav habiin evrei udamtai 1890 ond ovog deeds ni amerikd irsen yum bnlee dee.
Орос төрийн ВГТРК-н захирал нь еврей Златопольский. Израйл дахь сурвалжлагч нь Израйлын давхар иргэншилтэй еврей Пашков. Тел Авивын мэдээг шууд орчуулж дамжуулдаг. ОРТ-н захирал нь еврей Ернст. Хүн амынх нь 20%,газар нутгийнх нь 80% Түрэг, Ислам үндэстнүүдийн нутаг Оросод Еврей арменичуудыг өөд татаж,Ази багуудаа дарж хар ажлын малнууд байлгадаг нь Орос шовинизмын нүүр царай.
бамыг байгуулсан азарбейджаны ерөнхийлөгч алиевын хүү хоёрдох алиев дээд дунд орос хэл дээрх сургуулиудыг устгаагүй цорын ганц орсын сиратегийн союзный улс юм сталин бакуд байсан Бакугийн хорин зургаан комиссар гээд байдаг шүү дээ каспийн азовын тэнгэст ойрхон байдаг улс юм оростой найрсаг харилцаатай улс Лалын шашинтай турктай сайн харилцаатай Армян христийн шашинтай Туркад геноцид хийлгэж байсан Грузиннд өнгөт хувьсгал гарах шахсан тул америкаас зайгаа барьсан