Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Ардчилсан улсууд манайд ирээд л. Лука, Пүүжгээ , бүдүүн банди нар л биш шүү
үхсэн ацны "ардчилсан" улс,тэд чинь бүгдээрээ анусын колони ,тэрнийхээ даалгаврыг өөрийн эх орныхоо эрх ашгаас дээр тавьж,заасан болгоныг нь үг дуугүй биелүүлдэг хүүхэлдэйнүүд, Лука, Пүүжгээ , бүдүүн банди нар чинь харин өөрийн орны эрх ашгийг эн түрүүнд тавьж ануст салаавч үзүүлж чаддаг жинхэнэ удирдагчид гэдгийг чамаас бусад нь эрхбиш нэг ойлгоод л байгаамдаа
словени хэлээр бичсэн монголын тухай юм байвал словинаар нь бичиж сонирхуулна уу ямар шашинтай улс вэ
Словенчууд Балканы хойгт нүүдэллэн суурьшиж , христос шашин нэвтэрч эхэлсэн үеэс өмнөд славууд бичиг үсэг хэрэглэх болсон. 1961 онд Нобелийн шагнал хүртсэн Иво Андричийн "Дрина голын гүүр " зохиол Монгол хэлээр хэвлэгдэж байсан.