Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мягмар - 04 сарын 14,
2026

Сэтгэгдэл2
Лука мэт өтгөнийг битгий урь л даа. Доромжлоо биз дээ, сүх мүх ирлээд л
Словенчүүд Балканы хойгт нүүдэллэн суурьшиж, христос шашин нэвтэрч эхэлсэн үеэс өмнөд славууд / юго слав/ бичиг үсэг хэрэглэх болжээ. Туркийн дарлалд байсан Югослав нь Октябрийн хувьсгалын нөлөөгөөр чөлөөлөгдөж 1918 оны 12-сард Серб , Хорват , Словений вант улсыг байгуулав. 1941 оны 4-р сард фашист Герман халдан довтолж Югославыг хэсэглэн хуваав. 1941 оны 5-р сард " эх орноо чөлөөлөхбүх ард түмний зэвсэгт бослого" гарчээ. 1944 оны 10-р сарын 20-нд Зөвлөлтийн Улаан Арми Югославын нийслэл Белградыг чөлөөлөв. 1963 оноос Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс гэх болжээ. Словений Бүгд Найрамдах Улсад ган , өнгөт төмөрлөг , цахилгаан эрчим хүч , цаас , бөс бараа , гутлын үйлдвэр зонхилдог.Энэ улсын хөгжилд Оросууд их тусалсан нь эндээс харагдаж байна. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг үг байдаг даа.