Манайхан “уламжлалт үнэт зүйлсээ хамгаалъя” гэж их орилох боловч уламжлал, уламжлалт үнэт зүйлсийн талаар анхан шатны ч ойлголт байдаггүй. Иймээс бид уламжлалт үнэт зүйлсээ орчин үеийн тодорхойлолт, шинжлэх ухааны категори болгон томъёолох ёстой. Уламжлалт үнэт зүйлсийн зэрэгцээгээр эвдэн буснуиулагч үзэл суртал манайд их буй. Үүнийг ч гэсэн шинжлэх ухааны үүднээс тов тодорхой томъёолох ёстой. Үүнд тус болох үүднээс зөвхөн тодорхойлолт маягаар эерэг, сөрөг үнэт зүйлсийг томъёолж байна. Энэ бол “хоосон онол” биш, харин бидний мэдлэгийг цэгцлэх, тодорхой болгох практик ач холбогдолтой юм.
Уламжлалт үнэт зүйлс гэдэг бол: үеэс үед дамжиж ирсэн, монголын нийт иргэдийн ижилсэл хийгээд улс орны соёлын нэгдмэл орон зайн суурийг бүрдүүлдэг, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлдэг, монголчуудын оюун санаа, түүх, соёлын хөгжилд өвөрмөц, бие даасан байдлаар илэрдэг манай иргэдийн ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлдэг ёс суртахууны баримжаа юм.
Уламжлалт үнэт зүйлст : амь нас, нэр төр, хүний эрх болон эрх чөлөө, эх оронч үзэл, иргэнлэг ёс, Эх Орондоо үйлчлэх, түүний хувь заяаны төлөө хариуцлага хүлээх, ёс суртахууны өндөр эрмэлзэл, бат бөх гэр бүл, бүтээлч хөдөлмөр, оюун санааг материаллаг зүйлсээс илүүд үзэх, энэрэнгүй үзэл, нинжин сэтгэл, шударга ёс_ хамтач үзэл, харилцан туслалцах, түүхэн ой санамж, үе үеийн залгамж холбоо, ард түмэн, үндэстэн, ястан, угсаатны эв нэгдэл зэрэг багтдаг. Сүүлийн үед монголын ард түмэнд харш, монголын нийгмийг эвдэн бусниулагч харин үзэл санаа, үнэт зүйлсийг хүчээр нэвтрүүлж байна.
Эвдэн бусниулагч үзэл сурталд:
- Аминч үзэл, дураараа дургих, ёс суртахуунгүй байдлыг дэвэргэх;
- Эх оронч үзлийн төгс эрхэмлэл, Эх орондоо үйлчлэх, амьдралаа жам ёсоор үргэлжлүүлэх, бат бөх гэр бүл, гэрлэлт, олон хүүхэдтэй байх, бүтээлч хөдөлмөр, дэлхийн түүх соёлын хөгжилд монголчуудын оруулсан эерэг хувь нэмэр зэрэг үнэт зүйлсийг үгүйсгэх;
- Уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлах замаар монголчуудын уламжлалт гэр бүлийг сүйрүүлэх зэрэг орно.
Эвдэн бусниулагч үзэл суртал дэлгэрснээр дараах эрсдэл үүсдэг:
- Нийгэм өөрөө сүйрэх нөхцлүүд бүрдэж, гэр бүл, нөхөрсөг хийгээд нийгмийн бусад холбоо, харилцаа суларна
- Нийгмийн нийгэм-соёлын ялгарал хүчтэй бол нийгмийн нөхөрлөлийн үүрэг суларч, бүтээлч хөдөлмөр хийгээд харилцан туслалцах үзэл санааг үнэгүйднэ.
- Хүмүүсийн ёс суртахууны эрүүл байдалд хохирол учруулж, хүний нэр төр, хүний амьдралын үнэ цэнийг үгүйсгэсэн төсөөллийг нийгэмд тулгана.
- Нийгмийн эсрэг зан үйл нэвтэрч, ёс суртахуунгүй амьдрах ёс дэлгэрч, дураар дургих, хүчирхийлэх явдал газар авч, архи, хар тамхины хэрэглээ өснө.
- Оюун санаа-ёс суртахууныг үл хайхрах дүлий дүмбэ нийгэм үүснэ.
- Түүхэн үнэнийг гуйвуулж, түүхэн ой санамжийг эвдэн сүйтгэнэ.
- Монголын бие даасан ахуйг үгүйсгэж, иргэний ижилсэл хийгээд үндэсний эв нэгдлийг сулруулж, үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
- Эх Орондоо үйлчлэх үзэл санааг гутааж, цэргийн болон төрийн албанд сөргөөр хандах явдлыг өөгшүүлнэ.
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл13
Энэ сайт майтаар дамжуулж төр засгийг болон бусдыг шүүмжилж бичих нь монголчуудын хувьд уламжлалт бус харийн үзэл санаа юм ! Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва ! зоос авчихсан юмуу !
Chi delhiigees zail
жинхэнэ эх оронч улс бол орсын ард түмэн юм байнаа украйн бол домбаассын орос хэлтэй орос иргэдээ үзэн ядаж яргалж 15 мянган хүнийг алснаас болж орост эх оронч үзэл дээд цэгтээ хүрч орсуудаа харсаж өмгөөлж украйныг цэрэг зэвсэггүй бүс болгож саармагжуулах зорилгоор зөвхөн цэргийн объект склад зэвсэг хуурай замын хүчин тэнгэс агаарын цэргийн хүчнийг устгах демилитаризации денацификации арга хэмжээ явуулсаар өдий хүрч байв Гэтэл саяхнаас гитлерийн германыг курскийн цүлхнэгт довтолсон ялсан ойн өдрөөр итгэлийг эвдэн цөмрөн сэтлэж оров Орсын эх орончид хиар цохин хилээсээ гаргахаар 20 мянга орчим нацист фашистыг хуурай замаар агаараар дайтаж байна Үүний сацуу нью йорк хотыг чөлөөллөө ПОКРОВСК гэж нэрийг нь өөрчилсөн улаан арми нэртэй тээврийн зангилаа хотыг авахаар дайтаж байна покровск унангуут часов яр унана курскад нүүлгэн илжүүлж байсан гуравдахь гүүрийг бас барууны пуужингаар харваж эвджээ цэргийн уүсардаг гүүрээр нүүлгэж б
украйны покровск хотыг орсууд эзлэн авахбэлэн боллоо ухрах замыг нь орсууд дайрч хаах эсэх нь мэдэхгүй украйнчуудыг курск мужид жирэисэн хүн машинтай иргэдийг тулган буудаж хөнөөгөөд нүүлгэн шилжүүлж байсан сайн дурын хүмүүсээс хоёр хүнийг хөнөөж курск мужид нүүлгэн шилжүүлж байсан гурван гүүрийн сүүлчийн гуравдах гүүрийг бас устгажээ олоо байлдааны цэргийн техникийн гүүрээр нүүлгэн шилжүүлж байна украйн курскаас цэргээ шилжүүлж ирэхээс өмнө эзлэх болов уу гитлерийн хас тэмдэгтэй украйн цэргүүд курскийн ойд энд тэндгүй хэвтэнэ гитлерийн германаас хойш курскийн цүлхнэгт герман цэрэг ясаа тавиагүй байлаа одоо ясаа тавихаар хүний нутагт иржээ
Энэ доод тэнэг эргүү мал юу болоод орс украин яриад унаваа.. Бид өөр хоорондох асуудлаа шүүж байна. Дуртай юм бол тэр орз руугаа зайлаачээ
тэнэг мал минь энд хоёр төрлийн эх орончдын тухай бодит байдлыг газар дээрээс нь харууллаа
Энэ нэг хөгшин ллр ороzуудыг магтаж мөнгө авдаг урвагч чинь яасан олон юм донгосдог болоо вэ пиздец минээ чинийй ороz чинь баларч байна хилээ ч хамгаалж чадахгүй цэргүүдээ урхинд оруулаад үхэж дууслдаа ллраа путлер эзэн чинь ороzод хайртай ллруудаа уриад дуудаад байна яваачуу зайлаачээ
ороzод урвагч өвгөн женкогийн багс долоогч ллр пиздец
Ганхуяг гэгч "улаантан" Женкогийн бууны нохой, мөдхөн эзэнгүй золбирно доо...
Ганхуяг гэгч "улаантан" Женкогийн бууны нохой, мөдхөн эзэнгүй золбирно доо...
Khyniig byy doromjil! Ta yyrd zaluu baih yy?
мал минь энд хоёр төрлийн эх орнчдыг ярьж байна нэг нь орсын жирэмсэн эмэгтэй болон дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж байсан хоёр орос хүн ба дүрвэж явсан машинтай орсын гэр бүлийг орсын хилийг зөрчин цөмөрсөн украйн цэрэг буудан хөнөөсөн хэрэг явдал юм Тэгээд дараа нь курскийн ойд германаас ирээд ясаа тавиад ундуй сундуй хэвтэж байгаа хас тэмдэг шивээстэй үхсэн г?рман цэргийн тухай яриа юм
Яг үнэн. Сүүлийн үед уламжилалт үнэт зүйлс нь бүдгэрээд дандаа барууны үнэт зүйлүүд хүчтэй болоод байна. Садар самуун байдал, хоорондоо баруун зүүнээрээ талцан хуваагдах жалга довны үзэл ихсээд байна. Энэ хэрээр эх оронч үзэл суларч байна. Гол нь авилгалч түшмэдүүд эх орноосоо урвасан гэмт хэрэг хийчихээд байхад хариуцлага тооцохгүй байгаа байдал нь монголчуудыг эх орныхоо ирээдүйд итгэдэггүй болгож байна. Ийм хөгийн улс байхдаа ч яахав дээ гэсэн үзэлтэй болцгоож бн. Хажууд нь хатуу хуулийг дор хөгжиж байгаа Хятад улсыг хараад энэ бол жинхэнэ улс, засаг төр гэдэг нь ийм байдаг юм байна. Манай монголчууд бол улс болж, засаг төр байгуулж, биеэ дааж эх орноо авч явж чадахгүй байна гэдэг ойлголт төрөөд бншд. Танил талаараа, нутаг усаараа тал тохой татаж нэгнийгээ гэмт хэргээс мулталсаар байтал Монгол улс сүйрлээ.