sonin.mn

Ардчилсан Нам ШИНЭ намтай хамтран, орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд оролцох санамж бичигт гарын үсэг зурлаа.


Өөрөөр хэлбэл ШИНЭ намын зарим гишүүд намынхаа гишүүнчлэлээс түтгэлзэн, АН-ын нэр дээрээс аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших ажээ.


Санамж бичигт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал,ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга нар гарын үсэг зурав. Мөн Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд болон ШИНЭ намын дарга Ц.Гантулга нар хамтын ажиллагаанд гарын үсэг зураг санамж бичигт оролцлоо.


С.Сарнай