АН-ын ҮБХ-ы гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрээр: "О.Цогтгэрэл дарга өөрийнхөө компаний нөхрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох гэж зүтгүүлсэн ч эхний санал хураалтаар унасан. Манай дотор янз бүрийн хүмүүс бий — зөвхөн дагаж намирсан хүмүүс ч байна, над шиг өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс ч байна. Өчигдөр өөрийн байр суурьтай гишүүд тэр хүнийг хүлээж аваагүй.
Тэгэхэд нь дахиад өөр нэг баруун гарын туслахаа дэвшүүлсэн, бүр болохгүй болохоор нь зүүн гарын туслахаа оруулж ирсэн. Гэтэл тэр хүмүүсийг хэн ч танихгүй. Уг нь Монгол Улсын хэмжээнд танигдсан, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, намаа манлайлж чадах лидер хүн байх ёстой.
Харамсалтай нь манай намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч ард түмэнд төдийлөн танигдаагүй хүн. Л.Гантөмрөөс ч доогуур. Л.Гантөмрийг би хөдөө орон нутгаар явж байхад хүмүүс төдийлөн танихгүй байсан, зөвхөн улс төр сонирхдог, намын төлөөлөгчид л мэддэг байсан.
Харин жирийн иргэдийн дунд үндэсний хэмжээнд танигдсан хүмүүс гэвэл Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх, Ж.Баттулга нарыг хэлнэ.Тэгэхээр өөрөө хангалттай танигдаагүй байж, бас хэн ч танихгүй хүмүүсийг өндөр албан тушаалд тавих гэж байгаа нь лидер хүний шинж биш юм.
Би О.Цогтгэрэл даргад хэлэхэд, эхлээд өөрөө ард түмэнд танигдаж, итгэл хүлээсэн хүн болох хэрэгтэй.Намын даргын суудалд очмогцоо “би Ерөнхий сайд болно, ойр тойрныхон маань сайд болно, ингээд төрийг удирдана” гэж бодох ёсгүй. Монголын төрд өөрийн гэсэн үзэл бодолтой, зарчимтай хүмүүс л ажиллах ёстой болохоос биш фракц дагаж явдаг байж болохгүй.Намынхаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулж, намаа ялалтад хүргэхүйц менежмент, стратегитай хүн байх ёстой." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Баасан - 04 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Өөрөө танигдсан юм чинь ардчилсан нам тамыг нь залаад удирдаад яваач Мөнхэрдэнэ ээ ! дэд даргаараа Гүндалайг авчих хэрэгтэй !