4-р сарын 9-нд болсон Хятадын Худалдааны яам хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр "АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир Бээжингийн талтай ажлын түвшний яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн тухай мэдээлэл байна, ховор металлын экспортын хяналтыг цаашид хойшлуулах талаар ямар нэгэн хэлэлцүүлэг, төлөвлөгөө байна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун хариулахдаа: "Куала Лумпурт болсон Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсоны дагуу 2025 оны 10-р сарын 9-нд Хятадын зарласан экспортын хяналтын холбогдох арга хэмжээ болон бусад журмыг 2026 оны 11-р сарын 10 хүртэл түр зогсоосон.Хятад, АНУ хоёр эдийн засаг, худалдааны зөвлөлдөх механизмын хүрээнд харилцан анхаарч буй асуудлын талаар харилцаа холбоогоо үргэлжлүүлэх болно." гэж хариулжээ.
Г.Бямба
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
Трампын худалдааны хориг өндөр татвар өндөр тарифын оногдуулахад Хятадын эдийн засаг огцом уруудаж, олон тооны жижиг дунд үйлдвэрүүд ар араасаа дампуурч, олон тооны аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч, гадаадын хөрөнгө оруулагчид олноороо Хятадаас гарч, сая сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч, Хятадын олон салбар дампуурч байна.