Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал АНХДУГААР хуралдаанаа хийлээ. Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Дамдинжавын Аюурбунь, МАН-ын бүлгээс Төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нар нэр дэвшиж, 17:18 харьцаатай олонхын саналаар ДАМДИНЖАВЫН АЮУРБУНИЙГ СОНГОЖ Ерөнхий сайдад уламжлуулахаар боллоо.
Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд багаа удирдаж, ялалт байгуулсан аж.
Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ын үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.
Тэрбээр энэ үеэр "Улс төрийн өнцөг гаргахгүйгээр хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн аймаг орон нутгаа хөгжүүлэх болно" гэжээ.
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Даргаас өөр юм хийж үзээгүй ккк
Аль сумын залуу вэ ?
Бэрх тосгоных
АН үнэндээ боловсон хүчний ямар ч нөөцгүй нам гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ гар одоо хаанахын хэн гэдэг хорчин юм дээ. Яамар ч сураггүй суга л бна. Хэнтийчүүд ингээд ирэх 4 жилд амаараа шороо үмхэх нь дээ зайлуул. Монголчууд уйдамхай л даа МАН-аас уйдаад ийм сонголт хийдэг наассс
Чогсомжав гэж дажгуй залуу бд