“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон ирэх амралтын өдрүүдэд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсов.

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.



Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл2
АТГ “Бодь интернэйшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ өртөг өсгөж, өсгөсөн мөнгөнийхөө тодорхой хэсгийг нэр бүхий улстөрчдөд гаргаж өгсөн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Ойролцоогоор 110 орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа бөгөөд энэ их мөнгө МАН-ын улстөрчид рүү гарсан байх магадлалтай. А.Амундра гэрчийн хамгаалалтад орсны үндсэн дээр эдгээр авлигач улстөрчдийг илчлэх хүсэлтээ ийнхүү АТГ-т гаргажээ...Эдгээр авлигал авсан улстөрчдийн дотор Хүрэлсүх Занданшатар,Энхбаяр, Учрал, Дэлгэрсайхан .. нар байгаа тухай шүгэл үлээгдээд эхэлжээ
Лянь Дао Жао Цао луухаан юу хийж суугаа юм бэ?