sonin.mn

3-р сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар утсаар гаалийн татврын асуудлыг хэлэлцжээ. Утсаар ярилцсаны дараа Д.Трамп олон нийтийн сүлжээнд пост оруулж, Жастин Трюдог дахин “Канад муж улсын захирагч" гэж нэрлэсэн байна. Мөн өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр нэгэн сурвалжлагч энэ асуудал хийгээд “АНУ фентанилээр шалтаг болгон Канадад гаалийн нэмэлт татвар ногдуулах нь зохистой эсэх” талаар асуужээ.


АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт хариулахдаа: "Та надаас ерөнхийлөгч эдгээр гаалийн нэмэлт татварыг ногдуулахын зүй ёсны шалтгаан юу болохыг асууж байна, үүнийг та шийдэхгүй, та ерөнхийлөгч биш" гэж хариулсан байна.


Өөр нэг сурвалжлагч үргэлжлүүлэн, Д.Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог “Канад муж улсын захирагч" гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ? Канадыг 51 дэх муж улс болгох төлөвлөгөө бий юу? хэмээн асуужээ. Каролин Левитт хэлэхдээ, АНУ-ын 51 дэх муж улс болсноор Канадчуудад маш ашигтай байх болно, учир нь ингэснээр Канадчууд эдгээр гаалийн татварыг төлөх шаардлагагүй болно гэдэгт Д.Трамп маш их итгэж байна гэжээ.


Жастин Трюдо өмнө нь, Д.Трампын засаг захиргаа худалдааны дайн эхлүүлсэн нь "маш тэнэг" бөгөөд Канадын эдийн засгийг бүрмөсөн сүйрүүлж, улмаар АНУ нэн амархнаар Канадыг өөртөө нэгтгэж авах бол түүний зорилго гэж хэлж байсан юм.


Г.Бямба