sonin.mn

АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, эсрэг байр суурьтай байгаа Х.Баттулга, Лу.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийг АН-ын удирдлагаас огцруулах талаар хэвлэлийн хурал хийлээ.


Энэ үеэр А.Цэрэнбат: " АН хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа. Яагаад эсэргүүцэж буй тухай тодорхой аргумент байхгүй.Гэтэл АН өөрөө ямар нам билээ? Чөлөөт зах зээлийг дэмждэг, хөрөнгө оруулалтыг дэмждэг нам. Намын дүрмэнд нь ч байдаг. Гэтэл өнөөдрийн АН-ын удирдлагууд яагаад энэ байр сууринаасаа ухраад байгаа юм бэ? АН-ын ҮБХ энэ тухай огт хэлэлцээгүй. Гэтэл АН-ын удирдлага хэсэг фракцийнхаа захиалгаар намынхаа үнэт зүйлийн эсрэг явч байна. Л.Гантөмөр хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж буй нь хязгааргүй тэнэглэл. Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоод 1 жил боллоо. Энэ хугацаанд юу ч хийсэнгүй. Х.Баттулга, Лу.Гантөмөр нар одоо боль. Мөн Х.Баттулгын фракциас сонгогдсон АН-ын дэд дарга нарыг огцруулах хэрэгтэй " гэв.


Н.Отгон