
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана.
Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна. “Өвлийн Давос” хэмээх энэ арга хэмжээ энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл8
юу ч хийхгүй юм сэглээд яваад байхын нэг хоёр юмыг бүрэн гүйцэд хийчмээр байхы
za chi bitgii ylin hyzaad bai!!!!cham sig gelegnyyd bol yaj ch chadahgyi ee!!harin ene hyn chinbi bidniig deesee harah bolgoson suu!!!tyynd cham sig ylianyyd ataarhaa yu?.....
Оюука өөрөө хариулаал бн уу да кк.
Өөрөө юу ч хийдэггүй, юу ч чадахгүй чаддаггүй хоосон толгойтууд, албан тушаалын хэнээтнүүд хийж бүтээж байгаа хүний ажил үйлсийг гутаан доромжилж, харлуулан үгүйсгэж байх юм.Харин ард иргэд талархан дэмждэг.
Монголд ульдаг хав биш урдаг банхар нохой хэрэгтэй.Нүүрсний хулгайч нараа барих нь бүү хэл эсрэгээр нь хошногыг нь долоодог Данхын ямар үхсэн баасных нь ажил хийж байгаа гэж..
Зө зө. Тэгээд данх чадаж байгаа юм уу
$43 unetei hot dognoos ideerei!
Ene hun tend ju hiij jawj baigaa jum bol??? Estoi hairin tatwarin möngö