
НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 16 /CNN/ Америкийн CNN, NBC, Fox News сувгууд Айова муж улсад болсон анхан шатны сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялна гэж таамаглаж байна.
Эдгээр суваг санал хураалтын урьдчилсан дүн болон өөрсдийн дүн шинжилгээнд үндэслэн таамаглалаа гаргадаг.
Айова дахь Бүгд найрамдах намын цахим хуудсанд нийтэлсэн санал хураалтын урьдчилсан дүнгээр сонгогчдын 50 гаруй хувь нь Трампын төлөө саналаа өгчээ. Флорида муж улсын амбан захирагч Рон Десантис одоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд бүгд найрамдахчуудын 17.3 гаруй хувь нь түүнийг дэмжлээ. Харин 17.1 хувь нь НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейли, 7 хувь нь бизнес эрхлэгч Вивек Рамасвамид саналаа өгсөн байна.
Тус намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн кокус даваа гарагт Айова муж улсад боллоо.
Кокус гэдэг нь нэр дэвшигчийг тодруулдаг намын идэвхтнүүдийн хурал юм. Бүгд найрамдах намынхны Айова дахь хурал Хейли, Десантис, Рамасвами нар Трамптай үнэхээр өрсөлдөж чадах эсэхийг харуулах юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Трамп монголд ашиггүй, цагаачдыг хөөнө, монголд туслахгүй
Ардчилсан нам америкчуудыг хар тамхинд живүүлж байна. https://www.facebook.com/watch?v=1375667896403733
Tramp garaasai!!!!!!!alibaa yum temcheltei ni deer?...................
гарна гэвэл гарна хүчээр түрүүчийх шигээ.
Америк европын орнуудыг агуу хүчирхэг болгох удирдагч хэрэгтэй байна.