
АНУ-ын Мичиган муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Шри Танедар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах өргөдлийг гаргажээ.
Танедар "Би ерөнхийлөгч Трампад импичмент үзүүлэх санал гаргасан. Трамп Үндсэн хууль, Конгресс, шүүхийг үл тоомсорлож байгаа бөгөөд тэрбээр Америкийн төлөө тэмцэээгүй.
Тэр АНУ-ыг устгаж, манай ардчиллыг эрсдэлд оруулж байна" гэж олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна.
Конгрессын гишүүн Ерөнхийлөгч Трампыг огцруулах долоон зүйл заалтыг танилцуулж, түүнийг хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан гэж буруутгажээ.
Тухайлбал, Танедар Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын үр ашгийн хэлтэсээр дамжуулан зарим төрийн байгууллагуудын санхүүжилтийг хууль бусаар танасан гэж буруутгасан байна.
Танедар Ерөнхийлөгч Трампад импичмент тавих өөр нэг шалтгаан нь түүний түрэмгий тарифын бодлого бөгөөд урьд өмнө байгаагүй эдгээр тарифууд нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Мөн тэрбээр Трампын сэтгүүлчдэд үзүүлж буй дарамт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн, авлига, шүүхийн тогтолцоонд хөндлөнгөөс оролцох, иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Тэрбээр "7-р зүйл нь эрх мэдлээ балмадаар урвуулан ашиглах явдал бөгөөд Ерөнхийлөгч Трамп хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж, Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан хязгаарлалтыг устгахыг оролдож байна. Энэ улсад ерөнхийлөгч нар хаан биш. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш, харин хариуцлага хүлээх боломжгүй гэмт хэрэг юм" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: unian.net
Ж.Бат
Сэтгэгдэл13
Ардчилал гэж хэдэн гэр бүлд үйлчилдэг.
За тэр хэдхэн гэр бүлээ нэрлээдэхдээ,,,
Гитлeрийн шээсийг гоожуулсан Сталинград гэдэг нэрийг бүх дэлхий мэдэх бөгөөд одоо нэг муу онгоцны буудалд өгч байгаа нь доромжилсан үйлдэл юм ! Хотод нь нэрийг нь өгөөч !
Чамд падгүй эзэн нь мэддэг юм
Конгрёссийн 450 гишүүний дотор нэг тийм хүн байлгүй яахав дэ ! санаа зоволтгүй !
конгресиййн гишүүдийг цагаан аристнаас өөр дүрвэгсэди
Үхсэн ацныхан ардчиллын үнэ цэнэ ардчиллыг эрсдэлд оруулах. Ардчиллын ард байгаа хэдэн гэр бүл хэцүүдэж байгаа биз зайлуул. Ардчилал чинь хэдэн гэр бүлийн эрх ашгийн төлөө үйлчилдэг гэдгийг мэднэ.
Чи тэр хэдэн гэр бүлээ нэрлэ,,,зоригтой бай,,,юунаас нь айгаав,,,,лав л танай арын гудамжны мансардтай байшин хоёр гражтай,,, нус сүхийх нэг нь байгаадаа,,,тиймээ,,,,
Худлаа орилж дороо дэвхцэхээс өөр юмгүй тараамп бацааныг зайлуул зайлуул
Хошного трамп хугацаагаа дуусгаж чадахгүй ээ,,,бөгспутин шиг л юм болно,,,
трампад төлөвлөгөө байхгүй орос шиг 30жилийн ядаж дипломат мэдлэг бүхэнд дутагдана оросүүлийн зуун жилийн бүрэн түүх баримт дипломат ажиллагаа судалгаа шинжилгээ хүн бүр дээр картатек байгааш дээ ёвро
америкийн ардчилал даяаршил америкийг огт хөгжүүлээгүй бүр украйныг оростой байлдуулаад 33 000 мянган хориг тавиулаад герман руу шууд орсон байггалийн хийн хоолойг устгаж чадсанч америк ёвроп амьдрал нь сайжраагүй муудсан хятад тэрүүтэй орнууд самарсан уу өөрсдөө бие биенээ ёвропчууд самарсан уу ямар ч байсан хятад тэргүүтэй улсууд түрүүлчихсэн
цаашдаач ардчилал даяаршилийг завших аргатай орнууд цөөнгүй гарч ирнэ