sonin.mn

Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас Зэвсэгт хүчний анги, салбаруудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан алба хаагчдын дунд сургалт явуулж байна. ЗХЖШ-аас 2019 оныг "Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгосонтой холбогдуулан анги, салбарт энэ чиглэлийг хариуцсан алба хаагчдын цугларалтыг зохион байгуулж байгаа ажээ. Сургалт нь ажлын байрны аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэжээ. Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрынхан болон Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ОБЕГ-ын холбогдох албаныхан сургалт явуулж байгаа юм.