
Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуудлаас болоод маргалдаж байв. Тэр нь, “Оюу толгой” төсөлтэй холбоотой байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…“Оюутолгой” төсөл дампуурсан” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “…Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан. “Оюу толгой” төслийн манай өгөөж болох 34 хувийг 426 сая ам.доллараар үнэлсэн. Оюу толгойг 100 хувь гэж үзвэл 1.3 тэрбум ам.доллар байна. Гэтэл “Оюу толгой” төслийнхэн 17.6 тэрбум ам.долларын өр тавьчихсан. Дубайн гэрээгээр 15 банкаас 5.4 тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг тавьчихсан. “Оюу толгой” компани өөрийнхөө үнэлгээнээс ес дахин өндөр зээл тавьсан. Үүнийг дампуурсан гэж хэлэхгүй яах юм” гэсэн. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…“Оюу толгой” олон улсын төслийг “…Дампуурсан” гээд хэлчих шиг боллоо. Хэдэн жилийн өмнө нэр бүхий улстөрч “Эрдэнэт үйлдвэр”-ийг эмчилгээ, сувилгаанд явуулах цаг болсон гэж хэлж байв. Үүнтэй яг ижил сонсогдож байна. “Оюу толгой” дураараа дампуурчих төсөл биш л дээ. Монгол Улсын гаднын хөрөнгө оруулалтын 40 хувийг оруулж ирж байгаа дэлхийн хэмжээний төсөл таны үгээр дампуурчихгүй байх. Дампуурсан шалтгааныг нь албан ёсоор хариуцлагатай мэдэгдэхийг хүсэж байна. С.Ганбаатар гишүүн чуулганы индрээс хариуцлагатай мэдэгдэл гаргаарай гэж хүсэж байна” гэж байсан юм.
Тэгвэл, сүүлийн өдрүүдэд УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж буй тогтоолын төслүүд дунд “…“Оюу толгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлан”-г ҮАГ-аас нууцалж оруулчихсан байна. Гэтэл, ингэж нууцалсан нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээгээр төрийн болон албаны нууцад хамаарах, эсвэл Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарах хоёрын аль нь болох нь тодорхойгүй болсон байна. Үр дагавар нь тун бүрхэг бөгөөд цаашдаа “Оюу толгой” төслийг олон нийтээс нууцлах асуудал руу хөтөлж байгааг эх сурвалжууд хэлж байна.
Учир нь, аудитын энэхүү тайланг нууцалчихаар тайлантай холбогдуулж төрөөс авах бүх арга хэмжээ, ажиллагаа, шийдвэр нь дагаад нууцлагдах нөхцөл бий болжээ. Ялангуяа, УИХ-ын шийдвэрийн төсөл нууцлагдах хуулийн шаардлага үүсчихсэн байна. Тэр ч байтугай, “Оюу толгой” төслийн талаар ил тод хэлэлцэх, шийдвэрлэх, түүнд олон нийтийн саналыг тусгах, хяналтад байлгах зэргээр төслийг нээлттэй байлгах боломжууд “...Нууц”-аар халхавчлагдана. Шууд хэлэхэд, “Оюу толгой” төсөл бүхэлдээ нууцад орохоор болоод байна.
Тиймээс, уг тайлан төрийн, юм уу албаны нууцад хамаарах бол Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу Тагнуулын ерөнхий газраас байгууллагаас “…Ил болгох” саналыг гаргаж, түүнийг нь Засгийн газар шийдвэрлэх процесс явагдах шаардлага үүсжээ. Тэгж байж УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Харин Байгууллагын нууцын тухай хуулиар нууцлагдсан бол “Оюу толгой” ХХК-иас зөвшөөрөл авснаар мэдээллийг ил болгох боломжтой. Дараа нь УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Тэгж байж “Оюу толгой” төслийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэх гарц нээгдэх аж. Эрхэм гишүүд энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй, “нууц” байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл11
ТИЙМШДЭЭ , Оюутолгойг барьцаалж "ломбард"-д тавьж(барууны том 8-н банканд) зээл аваад рио тинто дэлхийгээр нэг дампуурсан бүх компаниудаа ӨӨД нь татсан , одоо Оюу Толгойг хаяад явсан ч болно , бүх ашгаа урьдчилаад авчихсан .
Энэ хоёр дурак: нэг нь мэдрэл муутай, нөгөө нь гадны тавиул хорлогч!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!
Асуудлын гол нь үүнд биш. Аудитын тайлангаар Опутолгой МАНынханд өгсөн авлигал , хээл хахуулийн асуудал ил болсон. Үүнээс болж төрийн нууцад оруулсан.
Оюу толгой дампуурчихвал манай улс дор нь 100 хувь эргүүлж авна гээд гэрээний номёр нэгд заачихсан байгаа ! Хэрвээ одоо дампуурчихсан бол манайд их ашигтай хэрэгтэй бөгөөд 100 хувь эргүүлж авахаар бөйна ! Дампуураагүй гээд Батнайрамдал хамгаалаад байгаа нь ямар учиртай юм ! Рио Тинтогийн хүн юмуу ! шалгах хэрэгтэй !!!
гол нь Оюутолгой үе үеийн Засгийн газрыын томчууд ялангуя ЕС нарт авлигал өгч ирсэн. Данх ч шүүхэд өгөөд дарамтлаад бас авсан гэж сонингуудад бичсэн байсан. түүнээс бус Хувьцаат К-ний мэдээлэл, тайлан нь хувьцаа эзэмшигч бүх хүнд нээлттэй. Сая шинэ Ес уулзсан нь бас л дарамталсан биз. Тэгээд хийсэн тохиролцоо нь энэ биз. хариуд нь бас л 7,2 сая ам доллар авлигал авах юм болов уу гэж тааж байна. /данх-д иймийг өгсөн гэж байсан./
Төрийн нууцад оруулсан бас нэг аймшигтэй нууц гэрээ бол Монгол улс руу хятад цэрэг оруулах МАН-ынхны гэрээ байдаг гэж зарим улстөрчид ярилцдаг.Гэхдээ энэ гэрээ хэлцэл маш өндөр нууцлалтай гэдэг.
Орлогоо нотолж чадахгүй байгаа Данхын асуудлыг төрийн нууцад оруулах талаар Хү Сү Жан ярьсан сураг ч бас байна.
Ugui bailgui dee. Uuruu l balrana sh dee. Itgehgui.
Rio Tinto chin 30-50 nastai kompani bish shuu dee. Barag 150 jiliin umnu baiguulagdsan gedeg bil uu? Mongold iren ochin amidardag Minii Evrei Naiziin ger bul anhniih ni hurungu oruulagchidiinh ni neg buguud hamgiin tom ni baih shuu. Heden jiliin umnu Rio-iinhon bugdeeree shahuu manaid irehed naiz maani Dom-toi uulzaj buh bodoj bgaa umaa hel gehed ni bi OT-g sain medehgui bsn bolhoor ochoogui. Dom gedeg ni UZ-iinh darga bsn shig sanah um. Dominic gsn nertei.
Yamar ch nuuts zadardag.