sonin.mn

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хурал хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр СХД-ийн Ардчилсан намын дарга асан, АН-ын гишүүн М.Чинболд:  "Би  намынхаа дарга С.Эрдэнийг муулсан facebook дээрх мэдээнд лайк дарсаныхаа төлөө намаасаа хөөгдөж байна. Өнөөдөр манай дүүргийн намын хорооны 33 гишүүнийг намаас хөөж байна. Шударга ёс гэх асуудал АН-д байхгүй боллоо. Намын нэр хүнд ч  гэж байхгүй боллоо. Би намаасаа гарна гэж байхгүй." хэмээсэн юм.