sonin.mn
ЗХЖШ-ын даргын тушаалаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дэд хурандаа Л.Өлзийбаяр, Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Алтансүх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нарт албан тушаалын зэрэглэлийн дагуу хурандаа цол олгов. 
 
 
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Хурандаа цолтой хамт хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг удирдан зохион байгуулахдаа гаргууд байхаас гадна цэргүүдээ боддог, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.