2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг Бутаны хаант улс тэргүүлсэн тухай Австралийн аялал жуулчлалын “Lonely Planet” цахим хуудаснаас жил тутам гаргадаг судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. “Гималайн диваажин” гэгддэг энэхүү Буддын шашинт улсын ард түмний итгэл үнэмшил нь аялагчдад хүрээлэн буй орчинтойгоо хөг нийлүүлэн, хог хаягдлаар бохирдоогүй хиргүй тунгалаг уулын замаар аялах боломжийг олгодог болохыг “Lonely Planet” -ын шинжээчид дурджээ.
Бутан улсын Дзоги хэмээх чулуун сүм хийд, цайз жуулчдыг татдаг байна.
Жагсаалтын удаах байрт Англи, Умард Македони, Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших арлын Аруба улс, Өмнөд Африк дахь Эсватинийн хаант улс орсон байна. Заавал аялах ёстой 10 улсын тоонд мөн Коста-Рика, Нидерланд, Либери, Марокко болон Уругвай багтжээ. Үүнээс гадна “Lonely Planet” -ын шинжээчид заавал аялах ёстой хотуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтын эхний гуравт Зальцбург, Вашингтон болон Каир хот бичигдсэн байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Balba polsh mongol gurav hoer ulstai hilledeg polsh gehdee dalaitai