sonin.mn
Семана сэтгүүлийнхэн “Google news” компанийн дэд захирал  Ричард Гинграстай хэвлэл мэдээллийн хуурамч мэдээ болон  энэ салбарт шийдэгдээгүй байгаа технологийн тухай асуудлын талаар ярилцсан ярилцжээ.
 
-Одоогоор сэтгүүл зүйн салбар хүнд үеийг даван туулж байна. Мөн бүх мэдээлэл интернэтэд  тавигдаж байгаа учраас хэвлэл мэдээлэл том сорилттой тулгараад байна. “Google” компани  энэ системд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
-“Google” компани мэдээж, эко системд бусад компани шиг  их чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ гол нь манай компанийн бизнесийн үндсэн эрхийг хүлээн зөвшөөрөх.Бид  хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Учир нь манай компани  контент бүтээдэггүй, сэтгүүлч, редактор ажиллуулдаггүй. Харин хүмүүст хэрэгтэй мэдээллээ олж авах, тухайн өдрийн сэдвээс  шалтгаалан мэдээллийн  олон эх сурвалжаас мэдээ олж авахад нь тусалдаг хайлтын систем, цахим хуудастай. Мөн  олон хэвлэлийн хэрэгсэлд  зар, сурталчилгаагаа түгээж мөнгө олоход нь тусалдаг технологитой.
 
 
Бид зөвхөн хэвлэл мэдээллийнхэн сайн байхыг сонирхдог. Түүнээс гадна манай компанийн амжилт цахим хуудасны эко систем нь чанартай,  олон өргөн утгыг илэрхийлсэн байхаас хамаардаг.Тиймээс бид энэ утгаараа  хэрэглэгчдэд туслахын тулд ажилладаг.
 
 
-Танай компани сэтгүүл зүйн салбарын төлөө юу хийж чадах вэ?
 
-Манай компани нэг асуултад хариу олохын тулд  чармайн ажиллаж байгаа. Энэ их өөрчлөлтийн зуунд сэтгүүл зүй хэрхэн  тэсч үлдэх вэ. Интернэтээс олсон мэдээлэл нь хүмүүсийн хүрээлэн байгаа орчны тухай бодлоо илэрхийлэх аргыг өөрчилж байна. Энэ нь хэвлэлийнхнийг сорьсон их өрсөлдөөнтэй орчныг бий болгосон. Бид ганцаараа тэр замыг олж чадахгүй гэдгийг мэднэ. Тиймээс үргэлж өөрсдөөсөө сэтгүүл зүйн салбарын ирээдүйг дахин бий болгохын тулд хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчидтэй хэрхэн сайн ажиллаж болох вэ гэж асуудаг. Мөн түүхийг хэрхэн шинэ хувилбараар ярихаас эхлээд мөн чанарыг нь хадгалахын тулд яаж мөнгө  хийхийг  хүртэл олон өнцгөөс нь  харж судалдаг. Мөн би ганц хариулт авна гэж итгэхгүй. Гол нь бид  зөв асуулт тавих явдал юм гэж бодож байна.
 
-Энэ ямар асуултууд вэ?
 
-Өнөөдөр бүх хүн гар утастай болсон. Бүгд өдөр бүр мэдээлэл авч байна. Тэгэхээр энэ бодит байдлыг  хэлж чадах сэтгүүл зүйн шинэ хэлбэр. Сэтгүүлчид шинэ мянганы үеийнхэнтэй холбох түүхийг хэрхэн ярьж чадах вэ. Бид энэ төвөгтэй ертөнцөд хэрэглэгчиддээ бодит байдал, уран зөгнөлийн хоорондын ялгааг ойлгуулахын тулд  үйл явдал, бичиг баримтыг шалгахын тулд яаж тусалж болох вэ. Сэтгүүл зүй яаж шинэ технологиос давуу талтай болж эхлэхэв. Эцэст нь сэтгүүл зүй  байнга шинэчлэл шаарддаг. Үүнд зөвхөн асуулт тавьснаар хүрнэ.
 
-Хэвлэл мэдээллийн хямралын нэг хэсэг нь “Фэйсбүүк”, “Google” шиг нийтийн цахим үйлчилгээний хэрэгсэлд зар сурталчилгаа их хэмжээгээр оруулах болсонтой холбоотой. Энэ тал дээр асуудлыг хэрхэн тэнцвэржүүлж  болох вэ?
 
-Үнэндээ хэвлэл мэдээллийн бизнес өөрчлөгдөж байна. Гэхдээ яагаад гэдгийг нь ойлгох хэрэгтэй. “Google” компани  зар сурталчилгааны  бизнесийг хөгжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь  хэвлэлийн газарт байсан зар сурталчилгааны  загварыг  устгаагүй. Жишээлбэл, 40 жилийн өмнө жижиг сонин хэрхэн ажиллаж байсныг харж болно.  Энэ нь өнөөдрийн интернэтийн  нэг төрөл байсныг харна. Орон нутгийн болон үндэсний  мэдээ мэдээлж, жор болон кино булантай байсан. Тэр үед хэвлэл мэдээллийн орлогоны 95 хувийг зар сурталчилгаанаас олдог байв.  Энэ бүх орлого нь таны бодож байсан шиг  “Google” эсвэл “Фэйсбүүк”  компанийн мэдэлд очоогүй.  Зөвхөн  нарийн төвөгтэй цахим ертөнцөд тархаж хуваагдсан.
 
-Яаж тэр вэ?
 
-Машин, орон байр, кино, хоол хайдаг пейж, хуудаснууд болж хуваагдсан. Энэ сорил нь хэвлэлийнхэнд  эдгээр хуудасны уншигчдын олсон орлогод анхаарахад хүргэсэн  гэж бодож байна. Гэхдээ энэ нь мөнгө төлөхөд бэлэн байгаа хүмүүст ямар нэгэн зүйлийг өгөхөд тулгарсан бэрхшээл юм.
 
-Олон хэвлэлийн хэрэгсэл “Google”-ийг дайсан гэж хардаг.  Хамтран ажиллахын тулд итгэлцлийг хэрхэн дахин бий болгох вэ?
 
 
-Өнгөрсөн үед үл ойлголцож байсан сэтгүүл зүйн хувьд амжилттай ирээдүйг бий болгох боломжгүй.Бид одоо  амьдарч байгаа  өөрчлөгдөн байгаа ертөнцөд үнэнч байх хэрэгтэй. Сүүлийн таван жилд “Google” компани их өөрчлөгдсөн. Энэ нь бид мэдэхгүй зүйлээ танин мэдэхээс эхэлдэг. Мөн бид удаан хугацаагаар  сэтгүүл зүйд хангалттай хүчин чармайлт гаргасангүй.
 
 
Манай инженерүүд ч хэвлэлийн үйлдвэр  яаж ажилладгийг  ойлгох шаардлагагүй байсан. Тиймээс бидэнд сэтгүүлчидтэй уулзах нь чухал байв. Мөн хэвлэлийнхэн технологийн салбарыг илүү сайн ойлгодог байх хэрэгтэй. Бүх юм дижитал эко системд болж байгаа зүйл юм. Ингэснээр бид тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж чадна.
 
-Энэ өөрчлөлтийн үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?
 
-Нэг удаа сэтгүүл зүйн сургуулийн багштай хоол идсэн юм. Тэр надад сэтгүүл зүйн салбарт тохиолдож байгаа үймээнтэй үе хурдан өнгөрнө гэж найдаж байна гэв. Гэхдээ энэ  зүйл болохгүй. Учир нь энэ байдал өөрчлөгдөхгүй учраас үргэлжилсээр байх болно. Хэдэн жилийн өмнө бид компьютерээр ярьдаг байсан.  Харин одоо гар утсаар ярьж байна. Түүнээс гадна  одоо үеийнхэн маань  мэдээллийг өөр аргаар олж авч байна.  Энэ байнгын өөрчлөлтөд өгөх хариулт бол  шинэчлэх, туршлагажих, алдаа, сорилтоо батлах юм. Урагшаа ахих өөр арга хэлбэрийг би мэдэхгүй.
 
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин