Дөрөвдүгээр сарын 5-нд Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдээлснээр, мөн өдрийн үдээс хойш Фукушима хоёрдугаар цөмийн цахилгаан станцын 1-р реакторын түлш хадгалах сангийн усны насос эвдэрсний улмаас хөргөлтийн систем ажиллахаа больжээ. Одоогоор цацрагийн алдагдал болон хүний амь нас эрстсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн байна.
Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 5-ны 14 цаг 45 минутын орчимд насос эвдэрсэн тухай сэрэмжлүүлгийн дохио өгч, улмаар газар дээр нь шалган байцаалт хийхэд утаа гарсан байдал ажиглагджээ. Усны насос эвдэрсний улмаас хөргөлтийн систем ажиллахаа бүрэн зогссон гэнэ.
NHK-ийн мэдээлснээр, хөргөлтийн систем ажиллахаа больсон үед усны температур 26.5 хэмтэй байсан бөгөөд 65 хэмийн дээд хязгаарт хүрэхэд ойролцоогоор найман хоногийн хугацаа үлдсэн гэлээ.
Токиогийн цахилгаан эрчим хүчний компани одоогоор эвдэрлийн шалтгааныг судалж байгаа бөгөөд хөргөлтийн системийн ажиллагааг сэргээхээр яаралтай ажиллаж байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл1
энэ бохир атомын бөмбөг хийх шороо шаврууд ыг хараа манй цагаан ганболд хоёр энэ шорооноос зэс шүүж гаргахгүй юм байх даа