sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооноос шинэ төрлийн коронавирусний хамгийн хүчтэй дэгдэлт бүртгэгдсэн Хубэй мужийн намын хорооны нарийн бичгийн даргыг ажлаас нь халах шийдвэр гаргалаа гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.
Өчигдрийг хүртэл мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Зян Чаоляний оронд Шанхай хотын дарга Ин Юаныг томилсон байна.
 
 
 
 
БНХАУ-ын Коммунист намын Төв хороо мөн Ухань хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ма Гоцяныг ажлаас нь чөлөөлж, тус улсын зүүн нутгийн Шаньдун мужийн засаг захиргааны төв болох Зинань хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жунлинийг түүний оронд томилжээ.
 
 
 
Мэдээллийн "Ванъи" цахим хуудсанд хамгийн сүүлд мэдээлснээр, Хятадад коронавирусний халдвар авсны улмаас 1368 хүн нас барж, 5963 хүн эдгэрсэн бол халдвар авсан хүний тоо 59 800 давсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг