МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
Монгол Үндэсний Ардчилсан нам, ШИНЭ нам, Бүгд Найрамдах Нам, Хөгжлийн Хөтөлбөр Нам, Үнэн ба Зөв нам, Монгол Шинэчлэл Нам, АТОЗ, Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн Нам зэрэг улс төрийн 10 нам хамтарч, эвсэл байгуулхаар болж байх шиг байна. Ямар учраас дээрх намуудтай эвсэл байгуулж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор болж байна вэ?
Улс төрийн 10-аад нам их эвслийн суурийг тавьж, ёслол үйлдсэн. Зөвхөн энэ 10 намаар хайрцаглаж болохгүй. Намуудаас гадна иргэний нийгмийн зуу гаруй байгууллага, мэргэжлийн холбоод, салбар, салбарын бэлтгэгдсэн, мэргэшсэн, улс төрийн дэвшилтэд үзэлтэй хувь хүмүүс дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлж байна. Бидний нэгдэх болсон шалтгааныг аль нэг намынх нь хүсэл гэхээс илүүтэй нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Жижиг намууд тус, тусдаа сонгуульд ороод ганц нэг цаашлаад бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч нийгмийн эрс өөрчлөлт хийх, шинэчлэлийг эхлүүлэх хэмжээний далайцтай үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байдаггүй. Тиймээс нэгдүгээрт: Ард түмний хүсч байгаа нийгмийн өөрчлөлтийг хийхийн тулд олуулаа нэгдэж, сонгуульд ялах ёстой. Хоёрдугаарт: Монголын улс төрд хөгжлийн нэг том садаа байна. Энэ бол хуучин нийгмийн үлдэгдэл, коммунист тогтолцоо. Бид олон намын тогтолцоог сонгохдоо хуучин байсан коммунист бүтэцтэй намаа татан буулгаагүй, хэвээр үлдээсэн. Тэгэхээр дараа, дараагийн намууд нь яг ийм бүтцийг бий болгох гэж хичээснээрээ Монголд иргэний нийгмийн байгууллагууд, салбарын, мэргэжлийн холбоод, намгүйгээр ямарваа нэгэн зүйл хөгжих бололцоогүй болтлоо намчирхдаг болсон. 1990 онд бидэнд нэг намынхаа тогтолцоог хэвээр үлдээж, нэг нам зонхилсон тэгээд олон урьгалч үзэл, фракцийг зөвшөөрсөн эсвэл олон намын тогтолцоог зөвшөөрч, МАХН-ыг татан буулгаад бүх намуудыг нэг гараанаас гаргах хоёр зам байсан. Харамсалтай нь бид алийг нь ч сонгоогүй, яг дундуур нь хуучин комммунист тогтолцоотой намыг хэвээр үлдээж дээрээс нь шинэ тутам олон намын тогтолцоог зөвшөөрсөн. Ингээд шинэ төрсөн намууд нь улс орон даяар яг адилхан коммунист бүтцийг хийх гээд явсан.
Энэ явц нь өөрөө Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулах, мэргэжлийн холбоод, бизнесийн таатай орчинг бий болгох, эдийн засгийн бүх салбар, өмчийн бүх хэлбэр тогтвортой хөгжихөд саад болсон. Тэгэхээр бид энэ коммунист тогтолцооноосоо салах ёстой. Үүний талаар МҮАН байгуулагдсан цагаасаа ярьж эхэлсэн. Улс төрийн намууд бодлогын нам болох ёстой.
Намууд судалгааны болон сурталчилгааны багтай, бодлого боловсруулдаг нэгжтэй байхад л хангалттай. Эдгээрийг бид нийгэмд ойлгуулж чадаагүй юм байна. Энэ коммунист тогтолцоог арилгахгүйгээр, МАН, АН хоёрыг бодлогын нам болгохгүйгээр Монгол улс цаашаа хөгжихгүй гэдэг нь улс төрийн намуудын болон судлаачдын дүгнэлтээс ойлгомжтой боллоо. Намчирхдаг бүтэц бол маш том, ёроолгүй ангал. Ямар ч зээл тусламж, ямар ч олон төсөл хөтөлбөр, ямар ч хэмжээний төсвийн мөнгө цугларсан нам нь, бүтэц нь залгичихдаг. Хий хоосон суртал ухуулга, намчирхал, бие, биенээ дарах өрсөлдөөнд дарагддаг болсон. Энэ бүтцийг өөрчлөхгүй бол бид цаашаа хөгжихгүй. Үүний тулд энэ олон намууд нэгдэж, улс төрийн дахин хувиарлалт хийх, улс төрийн шинэ уур амьсгал, агаар оруулах ажлыг эхэлж байна. Хэрэв ялалтанд хүрэх юм бол намуудыг татан буулгаад, үзэл санаагаараа нийлсэн, бодлогын намуудыг бий болгох зорилтыг тавих ёстой гэж үзэж байгаа юм.
МҮАН УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-тай хамтарч, “Шударга ёс” эвсэл байгуулан ажиллаж байсан. Энэ шинээр байгуулагдах эвсэлд нэгдэх урилгыг МАХН-д явуулсан болов уу? Танай хоёр намын хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ?
Улс төрийн 21-н нам 11 сарын 26-нд хамтарсан “Эв нэгдлийн анхдугаар хурал”-ыг Монгол улсын түүхэнд анх удаа зохион байгуулсан. Улс төрийн намууд энэ хурлаар өнөөгийн Монголын нийгмийг дүгнээд, “Яах аргагүй энэ коммунист маягийн тогтолцооноосоо салахгүй бол улс хөгжихгүй нь” гэдэг дээр нэгдсэн. Нөгөөтэйгүүр энэ намууд дор бүрнээ амбицалж байхаар нэгдэж, нийлж байж Монголын улс төр, эдийн засгийн амьдрал, нийгмийг өөрчилж чадна гэдэг дээр байр суурь нэг байгаа. Энэ удаад МАХН эвсэлд нэгдэх ажиллагаанд оролцоогүй. Гэхдээ МАХН болон бусад үлдсэн 10 гаран намуудад яриа хэлэлцээнд орох бүрэн боломж бий. МҮАН, МАХН-уудын “Шударга ёс” эвсэл гэж байсан. Энэ эвсэл амжилттай яваагүй нэг шалтгаан бол УИХ-д дөнгөж ганц, нэгхэн суудал авах, эсвэл цоохор бүлэг байгуулах биш жин дарж эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээний ялалт байгуулж чадаагүй явдал. Тэгэхээр МАХН, МҮАН-аас давсан их эвслийг бий болгох нийгмийн шаардлага байна.
МҮАН анх байгуулагдахдаа Үндэсний Шинэ Нам нэртэй, үндэсний үзлийг, үзэл санааныхаа тугаа болгож байсан. Өнөөдөр Монголын улс төрд үндэсний үзэл хэр хүчтэй түгэн дэлгэрсэн гэж та үзэж байна вэ?
Харицангуй дэлгэрсэн гэж ойлгож болно. Сүүлийн үед үндэсний үзэл гэж их ярьж байгаа. Биднийг анх гарч ирж байхад хуучинсаг байна, ухарах гэж байна, цагаан сар, морь, наадам, хөөрөг даалингийн хэмжээнд ойлгодог байсан. Тэгвэл МҮАН гарч ирснээрээ үндэсний үзэл гэдэг бол төрөө байгуулах үзэл юм байна. Ард түмнээ намчирхлаар талцуулах биш нэгдүүлэх үзэл юм байна гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон. Өнөөдөр манай намын хийж байгаа ажил, бусад намуудад уриалж байгаа зүйл бол төрөө байгуулах үзлийн тухай л юм. Энэ Монгол төрийг хэрхэн, яаж эв нэгдэл дээр суурилуулж, бэхжүүлж, урлан бүтээх вэ?
Өнгөрсөн 30-н жилийн төр бол ард түмнийг, Монголыг хөгжүүлж чадсангүй. Тэгвэл энэ цөөхөн Монголчуудыг авч явахын тулд төр бодлоготой, чадвартай, хурдтай байх ёстой. Монголын төр энэ гурван сая гурван зуун мянган хүнээ бүрэн дайчлах ёстой.
Улс орон хөгжихийн тулд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Өнөөдрийнх шиг ингэж 38 намд, МАН, АН-н ард түмэн гэж хуваагддаг биш бүгд нийлж улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг үзэл санааг МҮАН түгээхийн тулд байгуулагдсан. Энэ үүргээ гүйцэтгээд явж байна. Үндэсний үзэл ялна гэдэг нь төрүүдийн өрсөлдөөн дотроос төр ялах асуудал юм. Дэлхийн 210 төр дотроос Монгол төр ялан дийлэх ёстой. Гэтэл өнөөдөр тэгж чадаж байна уу? гэдгийг асуух ёстой. Хангалтгүй байна гэвэл яаж Японы, Хятадын, Солонгосын, Германы засгийн газраас дутахгүй төртэй болох вэ? Төр нь хөгжихийн тулд ийм цөөхөн хүн амаа яаж бүрэн дайчилж чадах вэ? Бид гэгээрлийн төлөө, эрүүл мэндийн төлөө, энэ дэлхийн хатавчинд бус тоононд очих хэмжээний хөгжил дэвшилтэй, сайхан нийгмийг цогцлоохын төлөө уралдах ёстой юм.
МҮАН-ыг байгуулалцаж байсан М.Энхсайхан, Н.Батцэрэг, М.Сономпил нар намдаа байгаа юу? Намын боловсон хүчний нөөц, чадамж ямархуу байгаа вэ?
Энэ гурван хүн МҮАН-д байхгүй байгаа. Намын боловсон хүчин бол нилээн залуужсан. Салбар, салбарын чадалтай залуус олон байна. Гэхдээ манай намын гэхээсээ илүү энэ олон намуудад байгаа чадварлаг хүмүүс нийлж байж ямар бодлогыг, хэрхэн, яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хичээх нь чухал. Энэ чиглэл рүү явж байгаа учраас амбицаа дарж, би гэдгээ умартан байж энэ олон намуудын эв нэгдлийг нөхцөлдүүлэх учиртай. Эвслийн 10 нам мөн цаана нь байгаа намууд яг ийм байдлаар хараад эхэлвэл, том зорилгоо өмнөө тавих юм бол хүмүүсийн асуудал дараагийн асуудал. Том зорилго, холын бодлогоо тодорхойлчих юм бол ойрын зовлон илааршчихна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг ямар байна гэж та таамаглаж байгаа вэ? Шинэ байгуулагдсан эвсэл ямар амжилт үзүүлэх бодит зорилттой байгаа бол? Нам тус бүр ядаж нэг суудал авах, бүлэг байгуулах, цаашлаад олонх болох зорилготой байна уу?
Ганц, хоёр хүн УИХ-д гаргах нь улс төрийн намын зорилго биш. Бүлэг байгуулаад, бодлогоо Монгол төрийн бодлого болгоод явах нь амжилт мөн боловч тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд хангалттай бус. Тийм учраас ялалт байгуулхын төлөө зүтгэх ёстой. Ийм боломж харагдаж байгаа. Гуравдагч хүчнүүд буюу парламентаас гаднах намуудад ард түмэн хангалттай санал өгч байгаа. Харин тэр саналууд хуваагддагт л асуудал байна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Дан, дангаараа яваад амжилт эс олно. Үнэхээр сэтгэл байгаад, энэ улс орны төлөө гэж байгаа бол цугларч суугаад, хамтарч ажиллах ёстой. Ингэж чадвал сонгуулийн дараах дүр зураг шал өөрөөр харагдана. Эс бөгөөс зүгээр л сонгуульд орсон намууд л болж харагдана.
Таны таамаг..?
10 нам нийлсэн өнөөдрийн эвсэл илүү олуулаа болох ёстой. Шинэ цаг ирж байна. Шинэ хүмүүсийг, шинэ бодлогыг сонгох ёстой. Ард түмэн өөрөөр амьдрая гэж байна. Тэр өөрчлөлтөнд нь бид нар туслах ёстой. Өөр хандлагыг бий болгох ёстой. Өөр нийгмийг цогцлоох ёстой. Үүний төлөө бүгд зүтгэх ёстой.
Та боловсролын тухай илтгэл тавьж, олон арван нийтлэл бичсэн. Монгол улсын боловсролын салбар ямархуу байдалтай байна гэж дүгнэх вэ?
Боловсролын систем социализмийн үеэсээ уналтанд орсон. Төр нь статистик, тоо мэдээлэл, сургуулиуд нь ашиг орлого, сурагчид нь дипломны төлөө явдаг болсон. Энэ бол бодитой. Боловсрол маш хуурмаг болсон. Дэлхийг еврей нар удирдаж байна гэж бид ярих дуртай. Яагаад? Еврей нар энэ хуарангийн боловсролын систем буюу өнөөдрийн энэ албан боловсролын системийг хэргэлдэггүй. Боловсролын маш өөр онол, төлөвлөлт, зохицуулалт, чиглүүлэгтэй яваад байгаа юм. Бидний цөөхөн Монголчууд цэнхэр гарагийнхаа манлайд нь байя гэвэл боловсролын арай өөр тогтолцоог сонгох ёстой. Хүн бүрийн өгөгдөл, ур чадвар, сонирхол, тэмүүлэл, мөрөөдөлд суурилсан систем рүү орох бүрэн бололцоо бий. Манай намынхан Монгол хүн бүрийг оргилд хүргэх “Амжиргаатай, Авъяаслаг, Агуу Монгол” хөтөлбөрийг танилцуулж байсан юм. Үндсэн санаа нь хүн бүр оргил өөд тэмүүлдэг. Инженерийн, багшийн, эмчийн, урлагийн хүний гээд хүрэх оргилууд нь өөр, өөр байдаг. Тэгэхээр өөр, өөр оргил руу нэг замаар мацна гэж байж болох уу? Энэ бол энгийн логик. Тиймээс өөр, өөр замаар явах ёстой. Дээрээс нь Монголчууд Европ хүмүүсээс хоёр дахин бага эрч хүч, амьдарлын хэмнэлтэй юм байна. Монгол хүний амьдралын эрчимтэй нас 25-55 байхад, хөгжилтэй орнуудын иргэдийнх 15-75 нас буюу 60 жилийг идэвхтэй амьдарч өнгөрүүлж байна. Иймээс Монголчуудын хувьд цаг хугацаа илүү үнэ цэнэтэй байна.
Монголчуудынхаа, залуучуудынхаа цаг хугацааг хайрлах ёстой. Тэр сайхан амьдрах цаг хугацаанаас нь хулгайлж болохгүй. Хий хоосон дамжаануудаар дамжуулж үнэ цэнэтэй цагийг нь үрж болохгүй. Хий хоосон албан сургалтуудаар хүний мөрөөдлийг үгүй хийж, ур чадварыг нь тэгшилж, индүүдэж болохгүй. Гол үзэл санаа нь. Энгийнээр Монголын байгаль, цаг уур, хүн зон, түүх уламжлал, Монгол хүний чадварт суурилсан боловсролын систем рүү богино хугацаанд орж явах юм бол Монгол хүн бүр өөр, өөрийнхөө ур чадвар, онцлогоороо дэлхийд цахиур хагалах бүрэн бололцоотой гэж хараад байгаа.
Зургаан настайгаас нь сургуульд оруулдаг болсныг та юу гэж боддог вэ?
Хөдөө, орон нутагт маш их зүдэргээтэй ажлын нэг болоод байгаа юм. Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, залуу гэр бүлийн амьдралын хэвшилд ноцтой нөлөөлж байна. Үүнийг эргэж харж болно. Ер нь хөдөөгийн хүүхдүүд сатаарал багатай учир богино хугацаанд 7 юмуу 8 наснаас сургуульд ороход суурин газрын хүүхдийн мэдлэгийг олоод авчих бүрэн бололцоотой. Онцлогт нь тааруулна гэдэг нь ерөөсөө л энэ юм нэгдүгээрт. Хоёрдугаарт: Зургаа, долоон насанд юу үзэж байна гэдгийг харах ёстой. Тэртэй тэргүй богино хугацаанд үзэж болох юмыг хугацааны хувьд сунгаад хоосон 12 жилийн сургалт болгоод байна уу. Зургаан настнууд чинь цэцэрлэгийн байдлаар явах ёстой юм. Нэгдүгээр ангийн шаардлага бол хүүхдийг маш сайн уншдаг, уншсанаа ойлгодог, тайлбарладаг л болгох юм. Тэгсэн байхад дараа дараагийн мэдлэгүүдийг нэг жилээр хоцорсон байсан ч нөхөж чаддаг.
Их, дээд сургуулиудын хувьд ямар бодолтой явдаг вэ?
Бага сургууль төгссөний дараа нь ур чадвараар нь салбарлуулаад, өөр өөрсдийн чиглэлээр нь явуулахад, их дээд сургуульд 30 орчим хувь нь л очих юм билээ. Ингэж чадвал багш нарын цалин, сургуулийн байр, суудал сандалын хүрэлцээ гэх мэт асуудлууд бүгд илааршина. Айл өрх бүрт их дээд сургуулийн 1-2 оюутан байна. Тэгэхээр өрхүүдийн орлогын ихэнх хувь нь боловсрол руу явчихаад байна. Энэ зарлагын боловсролын системийг орлогын болгох хэрэгтэй. Ингэснээр хүмүүс илүү амьжиргаандаа анхаардаг болно. Амьжиргаатай хүмүүс авъяас, ур чадвараа хөгжүүлэх бололцоотой болно. Авъяас, ур чадвараа хөгжүүлсэн хүмүүс дотроос агуу хүмүүс аяндаа ургаж гарч ирнэ.
Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
яг ямар ямар намууд энэ эвсэлд нэгдсэн юм бэ? мэдээлэл өгнө үү, баярлалаа!
МҮДН 2012 онд Энхбаярын нэрээр УИХ -д хэдэн суудал аваад сүүлд нь Энхбаярыг яалаа даа. Бүгд харж байгаа байх оо.
БНН, ШИНЭНам Цогтгэрэлийн нам гээд болчихно доо Бусд нь зүгээр л тамга тэмдэг төдийхөн. Энхбаяраас айлгүй нэмбэл харгин лут эвсэл болчихно шүү
Цогтгэрэл хамаа. Коммунист нам хэрэггүй гэж буй бол их төөрч. Хятад ганцхан коммунист намтай Тэгээд хөгжиж л байна. Ингээд л улс төрд хэрэггүй хий хоосон ардчилал мөрөөдсөн хүн юм гэдгээ илчлээд байх юм даа
Туршилт хийж үзэчгээе нэг шуудайд олон үхрийн эвэр хийгээд үүрээд явж үзье биед таатай байвал энэ эвсэл болноо гэж үзье
Сонгууль дөхөхөөр аль ч намынхны ал хошногоны нүх умалзаж загатнаад хий оцгоноод бөгсөө хаялаад эхэлдэг естой юм
Шударга Иргэдийн нэгдсэн нам, Бүгд Найрамдах нам, Хамаг Монголын Үндэсний нам, Үнэн ба Зөв нам, Эмэгтэйчүүдийн нэгдсэн нам, Ард Түмний Олонхийн засаглал нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Капиталист нам, Үндэсний Ардчилсан нам
Mahn oroogvi bol yamarch amjlt olohgvi dee.tgeed udahgvi hvn bolgon darga boloh geed tarah yum bn
Baahan darga dorgo gishuun bolohiig moroodon bui garuud iym biz dee.
Хужаа Ээхсайхан Эбэ 2 ард нь байгаа байх л гэж бодож байна!!!
Хужаа Ээхсайхан Эбэ 2 ард нь байгаа байх л гэж бодож байна!!!
Эрх мэдэлд ямарч аргаар хамаагүй хүрч Эзлэн түрэмгийлэх бодлого л хэрэгжүүлнэ Энхсайхан өөрөө дотор газрын угшилтай новш Энэ намаас сайн зүйл гарна гэж санах ч хэрэггүй!!!
Эрх мэдэлд ямарч аргаар хамаагүй хүрч Эзлэн түрэмгийлэх бодлого л хэрэгжүүлнэ Энхсайхан өөрөө дотор газрын угшилтай новш Энэ намаас сайн зүйл гарна гэж санах ч хэрэггүй!!!
Энхсайханы байгуулсан нам биз дээ. Хужаагийн. Хүүхэд цаашаа зайлцгаа
uu tegbel zail eebeegiin naml gesen vg
Энэ хэдэн амбицитай нөхөд тун удахгүй хоорондоо хэрэлдээд унана даа, Цогтгэрэл мөнгө хараад шууд урваад явдаг нөхөр ккк
Энэ хэдэн амбицитай нөхөд тун удахгүй хоорондоо хэрэлдээд унана даа, Цогтгэрэл мөнгө хараад шууд урваад явдаг нөхөр ккк
Yalna gechikhjee. KKK. Yadaj nileen kheden suudal avakh magadlaltai gechikhgyi dee.
2 суудал аваад дараа нь хэрэлдээд л тарна биз
Цаана нь МЭ . Энхсайхан нуугдаж байгаа цагт энэ эвсэл гэгчээс ГОРЬДОХ ЮМ НЭГ Ч БАЙХГУЙ ...
zugeer l ganzagchin shuu dee
zugeer l ganzagchin shuu dee
Жижиг том гэхгуй бугдээрээ наад хэлээд байгг КОММУНИСТ дуураймлууд ш дээ ... нам гэхгуйгээр гадаад , дотоодод байгаа дэвшилттэй цэвэр ЗАЛУУС нэгдэж чаддагсан бол - нэгдэж ЭВСЭЛ болон сонгуульд орж болдогсон бол олон түмэн дэмжихэд бэлэн л байгаа ...
Залуучууд гээд ялгаварлах хэрэггүй өнөөдрийн үарим нь гадныхантай их шижирч тэнэгтэж байгаа нь үнэн. эв нэгдэл нэгдмэл нэг зорилгын төлөө байж чадвал амжилт
Жижиг том гэхгуй бугдээрээ наад хэлээд байгг КОММУНИСТ дуураймлууд ш дээ ... нам гэхгуйгээр гадаад , дотоодод байгаа дэвшилттэй цэвэр ЗАЛУУС нэгдэж чаддагсан бол - нэгдэж ЭВСЭЛ болон сонгуульд орж болдогсон бол олон түмэн дэмжихэд бэлэн л байгаа ...
хөгшдийг ялгаварлан гадуурхагч хагалан бутаргагч этгээд бол жинхэнэ юу ч мэдэхгүй онгирогч Улс орныг сүйтгэж болох дайсан
Энэ 2020 - сонгуульд зөвхөн 3 үеийн намтар \ түүхийг нь- удам ыг нь \ - г нь танилцаж саналаа өгөхийг ардтүмэндээ уриалж байгаа , гагцхүү баталгаанд л анхаарах хэрэгтэй ...
Энэ 2020 - сонгуульд зөвхөн 3 үеийн намтар \ түүхийг нь- удам ыг нь \ - г нь танилцаж саналаа өгөхийг ардтүмэндээ уриалж байгаа , гагцхүү баталгаанд л анхаарах хэрэгтэй ...
үхрийн бөөр шиг улсад итгэх арга алга, нөгөө талаар дотор нь байгаа урьдны хулгайч нар, поп болон интертайтентынханд юу бодож санал өгөх вэ
Manan-iin tsul ch gej yu bailaa
Manan-iin tsul ch gej yu bailaa
Manan-iin tsul ch gej yu bailaa
Manan-iin tsul ch gej yu bailaa
ёстой үнэн. үхрийн бөөр шиг наалдаж байгаад нэг албан тушаал авах гэсэн л улсууд
за даа та нар ч тараа таниулсан даа. Одоо итгэх хүн гарах болов уу. Та ч олон ч албан тушаалд очиж байсан юу хийж гийгүүлсэнийг чинь мэдэхгүй л байна шүү
Amjilt husie ene uls oronoo avraarai
Amjilt husie ene uls oronoo avraarai
Amjilt husie ene uls oronoo avraarai
эдэн дотор олигтой харизмтай зангарагтай лидер бна уу даа
Heden urvagch charvagch erliizvvdl bdg bizdee
ene huniig song yamarch chadalgui hooson tolgoi
kkkk za boliyoo ahaa
kkkk za boliyoo ahaa
Хувьдаа би энэ Б.Цогтгэрэлийг дажгүй улс төрч гэж бодож явдаг Гэхдээ тамганаас өөр юу ч үгүй "Нам"-уудтай хамтарч байгаа нь нэн ойлгомжгүй МАХН-тай л эвсэх байсан юм даа
чавганц
Шуудайд хийсэн Үхрийн эвэрнүүд. Ялбал нэг их удаан тэсэхгүй наад эвсэл чинь задарна. Үзэл баримтлал ойролцоо байж нэгдэж сонгуульд ордог болохоос Амбицан дээрээ нэгдэж сонгуульд ордоггүй юм. Бараг сонгуулийн өмнө задрах эвсэл байна. Хэ Хэ Хэ
цогтгэрэл махн ман руу орчихгүйдээ
цогтгэрэл махн ман руу орчихгүйдээ
Hudlaa
za hulgaichuud hichhegerei dee
Битгий горьд. Нэг иймэрхүү хөгийн хогийн юмсууд сонгууль болохлоор л цухуйгаад байдаг юм.Баланцагны чинь Их Хурлын гишүүн болох вэ.МҮАН,БНН гэх мэтийн намууд чинь нэг л хүний нам ш дээ.
Битгий горьд. Нэг иймэрхүү хөгийн хогийн юмсууд сонгууль болохлоор л цухуйгаад байдаг юм.Баланцагны чинь Их Хурлын гишүүн болох вэ.МҮАН,БНН гэх мэтийн намууд чинь нэг л хүний нам ш дээ.
Битгий горьд. Нэг иймэрхүү хөгийн хогийн юмсууд сонгууль болохлоор л цухуйгаад байдаг юм.Баланцагны чинь Их Хурлын гишүүн болох вэ.МҮАН,БНН гэх мэтийн намууд чинь нэг л хүний нам ш дээ.
Битгий горьд. Нэг иймэрхүү хөгийн хогийн юмсууд сонгууль болохлоор л цухуйгаад байдаг юм.Баланцагны чинь Их Хурлын гишүүн болох вэ.МҮАН,БНН гэх мэтийн намууд чинь нэг л хүний нам ш дээ.
ЗА БУРХАН МИНЬ БИТГИЙ Л ТЭГЖ УЛС ОРОНД МИНЬ ГАЙ БОЛЧООСОЙ. БААХАН ӨЛССӨН УЛСУУДЫН АРМИ БУРХАН МИНЬ. ТА НАРЫГ СОНГОЖ АЖИЛ ХИЙЛГЭЖ ҮЗЭЭГҮЙ БИШ ТА НАР ЯАЛАА. АДИЛХАН Л БААХАН НУРААЛЦАЖ ИДЭЖ УУЛЦСАН УЛС БИЗ ДЭЭ. ТА ГЭХЭД Д ДЭД САЙД ХИЙЖ Л БАЙСАН
ЗА БУРХАН МИНЬ БИТГИЙ Л ТЭГЖ УЛС ОРОНД МИНЬ ГАЙ БОЛЧООСОЙ. БААХАН ӨЛССӨН УЛСУУДЫН АРМИ БУРХАН МИНЬ. ТА НАРЫГ СОНГОЖ АЖИЛ ХИЙЛГЭЖ ҮЗЭЭГҮЙ БИШ ТА НАР ЯАЛАА. АДИЛХАН Л БААХАН НУРААЛЦАЖ ИДЭЖ УУЛЦСАН УЛС БИЗ ДЭЭ. ТА ГЭХЭД Д ДЭД САЙД ХИЙЖ Л БАЙСАН
Танай МҮАН нам нь Хүн нам, БНН, ИЗНН, Үнэнзөв нам, Шинэ намтай нэгдэж чадвал таны зорилго биелэнэ. Харин МАХН дэмий шүү. Эвсэлийнхэн амбицаа дарж нягтарч чадвал ард түмэн сонгох магадлал өндөр л байна даа
Энэ 10 намын дарга нар нь МАН АН хоёрын аль нь төр засгийн эрх барина тэр нь рүү гүйж дагаж далдганаж албан тушаал эрх мэдэл горьдож суудаг шүү дээ. Тиймээс энэ 10 намд итгэж найдах хэрэггүй
ЭДЭНД ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ ЮМАА. ЯМАР ЭЛЭНЦГИЙНХ НЬ НАМ БАЙХАВ, ХЭДЭН СОЛИОТ Л ШҮҮ ДЭЭ.
ЭДЭНД ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ ЮМАА. ЯМАР ЭЛЭНЦГИЙНХ НЬ НАМ БАЙХАВ, ХЭДЭН СОЛИОТ Л ШҮҮ ДЭЭ.
Uu ed nar demii bh aa. 2020 onii songuliaar mongolchuud eh oronch humuusee songoson deet bh. Ed nar evseed yamar ch argaar UIH orj suugaad bayajih l zorilgotoi
za daa ene ch urvaj sharavsan humuus negdej chadahguidee bas l suudalaa bulaatsaldaj alaan bolno ajil ch hiihgui dee olon ereever humuus btugai 100 nastai man 65 uulaa garchiheed uu hiiv suudalaa bulaatsaldaad alaan bolj odoo shorongiin haalga tatagchid bolson bn
Та нарыг гаргахгүй дээ, сайн ч муу ч төр засаг барьж улс эх орныг урагшлуулж явсан намууд нь л эрх барина тэр нь ч зөв. 10 нам нэгдсэн гээд байгаа нэрийг нь ч мэдэхгүй нам , зүсийг нь ч хараагүй намын дарга нартай ийм бүлглэлд хэн юу гэж итгэх юм бэ, та нар дотор авилга хээл хахауулийн хэрэгт байнга оролцож байдаг МАХН, урваж шарваж энэ тэндхийн нам бараадаад л явж байдаг МҮАН энэ гэхээр ямар ч итгэл үнэмшил төрөхгүй л байна даа.
Та нарыг гаргахгүй дээ, сайн ч муу ч төр засаг барьж улс эх орныг урагшлуулж явсан намууд нь л эрх барина тэр нь ч зөв. 10 нам нэгдсэн гээд байгаа нэрийг нь ч мэдэхгүй нам , зүсийг нь ч хараагүй намын дарга нартай ийм бүлглэлд хэн юу гэж итгэх юм бэ, та нар дотор авилга хээл хахауулийн хэрэгт байнга оролцож байдаг МАХН, урваж шарваж энэ тэндхийн нам бараадаад л явж байдаг МҮАН энэ гэхээр ямар ч итгэл үнэмшил төрөхгүй л байна даа.
маш зөв шийдвэр байна
Бодлогоэнэтэргэжюмалга
Гажгажюмирнийтлэхюмаа
Зүгээрбайжболдоггүйюмбайхдаа
Монголялна
Мэдээгээнягтлаачээ
Сонгуульдөхцөнсолиорчөгжийноо
Шалтэнэгюм
жоохонцэнзүүртэйбаймаа
яажбодхоороо...
Үнэнюмерньбайнауу
yaj amjihav dee
Ихэнх нь энэ хүнийг, эвслийг муулсан байх юм. Өөр сонголт байна уу? Үгүй бол МАНАНгаа сонгоод бахь байдгаараа л байцгааж бай. МАН Ан-ын нөхдүүд л айгаад сандраад хараагаад эхлээ биз хаха
За нутгийн дүүд амжилт хүсье!Одоо жаахан ил гарч " ажиллах хэрэгтэй баына шүү. Итгэл төгс байна
MANAN-g tiirenea???????????!!!!!!!!!!!!!!Tanai ebseliig songonoo!!!!!!!!!!!!!!!sanaa zoboltgyi ta nar harin sain ajillaj ers eerchilelted oroh heregtei!!!
Та нар бүгд хүн чанаргүй гэдгээ харуулсан попор ууд Мөрөөрөө зайлцгаа
10 нам хамтарч ажиллах нь битгий хэл 1 нам дотроо алалцаад хамтарч чадахгүйг байгааг сүүлийн 4 жил хангалттай харлаа. Тэгэхээр та нар бол шуудайд хийсэн үхрийн эвэрнүүд гэсэн үг. Эрх мэдэл өгчихвөл хоорондоо алалцаад бөөн ядаргаа болно биз.
Mongolchuud evssen uyedee huchtei shuu. 10 nam hangalttai. Amjilt husiye
Mongolchuud evssen uyedee huchtei shuu. 10 nam hangalttai. Amjilt husiye
Mongolchuud evssen uyedee huchtei shuu. 10 nam hangalttai. Amjilt husiye
Ганцхан гишүүнтэй нам олон байх шиг байна.
горь сда
Уг нь шинэ нам, хүн гарч ирвэл зүгээр лдээ. Гэхдээ МҮНН, шинэ нам хоёр бол лав шинэ хүмүүс биш, урваж шарвасан, адал явдалтай явцгүй бусармаг этгээдүүд шүүдээ. Энхбаяр дарга эвсэл болж хулхидуулж хаширсан байлгүй.
балай гарууд юу бодож нэгдэв Энэ удаа хэнийг нь ч сонгохгуй байхад сонгууль енгереед яахыг чинь харья Харин дахиад 4 жил хамт ажиллавал бугдийг чинь сонгое гэвэл яаж байна
улиг болсон энэ мэтийн хүмүүсийг сонгоод хэрэггүй шүү идэх уух ээлж ирлээ гээд л дайрах хүмүүс залуу хүмүүсээ дэмжицгээе
Nerteigeer ni neg nam bolchix tegvel 1 suudal avch magadgui. Ta nar ambitsaa daraad daraad butexgui ee. Uxriin ever l gesen ug.
Цогтгэрэл шилэн цогоо бүгд бүтэхгүй ээ хэдэн халтар цаас харвал цаашаа нөхдүүд 2уулаа л дэд сайд хийж зөндөө л мөнгө гудраа биз дээ мөнгө л байвал аль ч нам хэнч байсан л очоод наалдчихна улс төрийн янханууд зайл
Цогтгэрэл шилэн цогоо бүгд бүтэхгүй ээ хэдэн халтар цаас харвал цаашаа нөхдүүд 2уулаа л дэд сайд хийж зөндөө л мөнгө гудраа биз дээ мөнгө л байвал аль ч нам хэнч байсан л очоод наалдчихна улс төрийн янханууд зайл
МАН ялна гээд зурхайчид зурчихаад байхад ажлын дараа, хар яршиг л байга.
МАН ялна гээд зурхайчид зурчихаад байхад ажлын дараа, хар яршиг л байга.
Манан-гаас бусад бүх нам нэгдэж байж ялах магадлалтай. Түүнээс тус тусдаа эвсэл байгуулаад орвол саналаа хуваагаад Манан дахиад гарнаа хар малнуудаа. Нэгдээчээ нийлээчээ. Дараа нь амаа барина шүү. Махн, шинэ 2 гол нь эвсчихвэлч. Юм дуулгана шүү Энхбаяраа, Батзандаан.
үеэ өнгөрөөсөн Энхбаяр, худалч мэдрэл муутай Батзандан хоер уу?
Зөв юм ярьж, зөв юм эхлүүлж, зөв юм хийж байгааг дэмжинэ.
чадахгуйээ, баахан юм болж 2 зардал урэхийн нэмэр олигтой юм алга доо
чадахгуйээ, баахан юм болж 2 зардал урэхийн нэмэр олигтой юм алга доо
ШИНЭ Нам МАХН 2 байгаа газар бүтэхгүй ээ
ЭЛЕКТОРАТ-аа л сонс л доо
Сандал ширээгээ булаацалдаж дарга болох гэсэн ажлаа л сайн хийх бхадаа бидний төлөө юу хийх бэ тэгээд болж үз .
Сандал ширээгээ булаацалдаж дарга болох гэсэн ажлаа л сайн хийх бхадаа бидний төлөө юу хийх бэ тэгээд болж үз .
Ашиг хонжоо хайгсадын бөөгнөрөл
Монголд эвссэн юм ч нэмэргүй дээ. Дандаа сандал ширээгээ булаацалдаад зодолдоод нүдэлдээд авилгалдаад өнгөрдөг юм да
ХҮН нам байхгүйм үү? тэгвэл ямар шинэ юм байгаа юм шал худлаа. бүгд 20 жил улс төр хйж тэрүүгээрээ амьдараг гарууд гэсэн үг.
ХҮН нам байхгүйм үү? тэгвэл ямар шинэ юм байгаа юм шал худлаа. бүгд 20 жил улс төр хйж тэрүүгээрээ амьдараг гарууд гэсэн үг.
ХҮН нам байхгүйм үү? тэгвэл ямар шинэ юм байгаа юм шал худлаа. бүгд 20 жил улс төр хйж тэрүүгээрээ амьдараг гарууд гэсэн үг.
ATOZ bgaa bol demjinee
ATOZ bgaa bol demjinee
ТЭНЭГ ГАРДАА ЭНЭ ЦОГТГЭРЭЛ
ЭНЭ ОДОО ХЭН БЭ ХУДАЛАА ГАРДАА
ЭНЭ ОДОО ХЭН БЭ ХУДАЛАА ГАРДАА