Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд спорт, олимпизмын боловсролоо нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маяг болон олимпын үнэт зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтоо тэлэх зорилгоор Олимпик Хауст цувралаар зочилж, Олимпын музейтэй танилцаж байна. Энэхүү танин мэдэхүйн аялал нь ирээдүйн эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд спорт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг илүү өргөн хүрээнд ойлгох боломж юм.

ОУОХ-ны Хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магваны нэрэмжит Олимпын музей нь олимпын боловсрол, олимпизмын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Олимп, тив, бүсийн наадамд эх орныхоо нэрийг мандуулсан үе үеийн шилдэг тамирчдын амжилт, алдар гавьяаг таниулан сурталчилдаг. Ийнхүү тус музей нь хүүхэд, залуус, оюутан сурагчид, спорт сонирхогч олон нийтэд олимпын түүх, Монголын спортын бахархалт амжилт, олимпизмын үзэл санаатай танилцах боломжийг өдөр бүр, үнэ төлбөргүй олгож байна.

Баасан - 05 сарын 29,
2026
Сэтгэгдэл0