sonin.mn

Тавдугаар сарын 27-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хуралд оролцох үеэр Америкийн стратеги судалгаа болон бизнесийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийжээ.

 

Ван И энэ үеэр хэлэхдээ, Хятад, Америкийн төрийн тэргүүн нар Бээжин хотноо түүхэн уулзалт хийж, хоёр орны харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн асуудлаар нээлттэй, гүнзгий, бүтээлч, стратегийн ач холбогдол бүхий санал солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хоёр тал “Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцаа”-г хоёр орны харилцааны шинэ чиг баримжаа болгохоор тохиролцсон гэдгийг онцолж, хамтын ажиллагааг тэргүүнд тавьж, өрсөлдөөнийг зохистой түвшинд хадгалан, санал зөрөлдөөнийг хяналттай байлгаж, энх тайвныг эрхэмлэх чиглэлд хамтран ажиллаж, шинэ эрин үеийн их гүрнүүдийн зөв харилцааны замыг хамтдаа эрэлхийлэх хүсэлтэй байна гэсэн байна.


 

Ван И мөн “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн хуйвалдаан болон Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал нь гал ус шиг харилцан харш болох юм. Зөвхөн “Нэг Хятад”-ын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн үзэл санааг баримталж байж Тайваний хоолойн энх тайвныг хамгаалж, мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийх боломжтой гэж онцолжээ.

 

 

 

Уулзалтад оролцсон Америкийн талын төлөөлөгчид, Хятад, Америкийн харилцаа нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа гэдгийг онцолсон байна. Америкийн компаниуд Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж, Хятадтай хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямба