sonin.mn

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин алдарт Метрополитан театрын тайзнаа дуулахаар боллоо.

 

 

Тус театрынхан Ж.Вердийн “Травиата” дуурийг ирэх дөрөв, тавдугаар сард тавьж, үзэгчдэдээ хүргэх юм. Уг дуурийн Жорж Жермоны дүрд Э.Амартүвшин дуулахаар хөтөлбөрийг нь гаргажээ.

 

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан театр 140 жилийн түүхтэй билээ. Сонирхуулахад, Э.Амартүвшин Италийн Верона дахь Аренагийн тайзнаа энэ зун дэлхийн алдарт дуурийн дуучидтай нэгэн тайзнаа тоглохоор болжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин