НЬЮ-ЙОРК. /TASS/. Японы Ёкохама хотын боомтод байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсний дараа шинжилгээнд хамрагдсан АНУ-ын 13 иргэний 11-д нь коронавирус илэрсэн тухай телевизийн “CNN” суваг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Ингэснээр АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 26 болсон байна.
АНУ-ын эрх баригчид “Diamond Princess” хөлөг онгоцноос 380 иргэнээ даваа гарагт хоёр нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсаас гадна БНСУ, Австрали, Израиль, Канад зэрэг улс иргэдээ татаж авсан бөгөөд тус онгоцноос шилжүүлсэн нийт хүний тоо 759 болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Haa
ern yvj2 ne virus azid bolsonn ih sonin bn trump garch irsnees hoishl corona garch irlee tanar washington times bas orosuudiin medee uzeerei coronavirus amerikiin ymr neg nuuts laboratorios garsan bh undur magadlaltai tgd muusain europchuud amerikchuud muuhai racist aziudiig uzdeggui muuhai ulsuud aziud olnooroo uhej bgad bayarlaj bgadaa muusain ymnuud