Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ.
БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно.
Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно.
Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд, эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна.
Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна.
Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхалъя. Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг.
ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна.
Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такэши Касай
Сэтгэгдэл0
Хөнгөн өвчитнүүдийг гэрт нь тусгаарлаж эмчилнэ гэдэг нь гэр бүлийнх нь бусад хүмүүст халдвар тараах нь хамаагүй гэсэн үг үү? Аюултай вирус учир хүнд хөнгөн гэлтгүй бүгдийг нь тусгаарлаж эмчлэх шаардлагатай тэгэхгүй бол нийгмийг хамарсан өргөн тархалт болно. Энэ хүн халдвар тараах талаас нь зөвлөсөн байна. Харийн хүний үгэнл орохгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй.
3 сая хүнийг битгий хэл 30 мянган хүнийг тусгаарлаж хэвтүүлэх ор болон эрүүл мэндийн ажилтны хүрэлцээ боломж байхгүй учир дээрх арга хэмжээг авдаг юм. Гэр бүл нь тэртээ тэргүй 1р хавьтил учир бүгд нэг өвчтэй байгаа гэж үзнэ
3 сая хүнийг битгий хэл 30 мянган хүнийг тусгаарлаж хэвтүүлэх ор болон эрүүл мэндийн ажилтны хүрэлцээ боломж байхгүй учир дээрх арга хэмжээг авдаг юм. Гэр бүл нь тэртээ тэргүй 1р хавьтил учир бүгд нэг өвчтэй байгаа гэж үзнэ
Tiim uchiraas hujaa nar gadnaas haalgiig tugjeed gagnaad alj bgaa ium bn l daa. Uheh ni uheg gej bgaa ium bn!!!!!!!!!!!!! MANAN hulgaich nartai ....
Хамгийн сайн Эротик клубт ир -- Sexcris.Com
MONGOLIIN ZASGIIN GAZAR SERGIILEX OOR BUSAD MERGEN ARGA SUVEGCHILMEER BAINA SHUU. aIL BUSINES CH XAMAA ALGA. AMID GARAX XEREGTEI. gudamj, baiguullagaii ajliin bairiig ariutgax xaldvarguijuulex arga xemjeeg tsag aldalgui avmaar baina. ZAAVAL VIRUS TEEGCH ILERSEN XOINO ONGORSON BOROONII XOINOOS ESGII NOMORMOORGUI BAINA XURELSUX SARANGEREL BUSAD SIADANTSARUUDAA.
Хүн амын нягтшил ихтэй газар хамгийн их эрсдэлтэй болоод байна. Иймээс Улаанбаатар дахь хүн амын нягтшилыг бууруулах талаар ажил хийх хэрэгтэй. Хичээл нь тарчихсан хэрнээ орон нутагтаа харихгүй УБ-т халтуур хийгээд яваад байгаа оюутнууд байна. Халтуурчид вирус тараах, вируст өртөх хамгийн өртөмхий хэсэг. Супермаркет бүрт ариутгал хариуцсан мэргэжлийн хүн ажиллуулмаар байна. Хүмүүс барааг авахгүй хэрнээ эргүүлж тойруулж үзэж байгаад буцаагаад тавьчихдаг. Үүнийг болиулмаар байна. Мөнгөн тэмдэгт, АТМ машиныг ариутгадаг болмоор байна.
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Manaid or baihgui, offshoriinhon UIX-iin gishuud idchihsen!!
Mongol hyn odoo neg seheerch oilgoh heregtei dee!!esbel yhel oirhon irlee dee!!
Soliorol
Аптекууд халуун бууруулах эм авч байгаа хүмүүсийн хаяг, утсыг бүртгэж, гэр лүү нь өрхийн эмчийг явуулж шалгах хэрэгтэй.
utasaar haritsah heregtei
Хүчтэй орнууд хэдэн 1000р нь шинжилгээнд хамруулаад илрүүлээд тусгаарлаад эмчлээд байна даа. ДЭМБ-ын мэдэгдэлд Монгол тэгэх ямар ч боломжгүй хүчин чадалгүй тул хэцүү байдалтай нүүр тулахад бэлтгэхийн зэрэгцээ байгаа нөөцөө зөв удирдаж зохицуулахыг сануулждээ. Хэнээс хаанаас юу юу гуйхаа л эртнээс бодож хүсэлт гуйлтаа эртхэн тодорхой явуулж байсан нь дээрдээ. ДЭМБ бараг л улс орнуудыг Монголд туслаач тэд бүх чадлаа дайчилж сэргийлэхийг хичээж буй ч хүч чадал нь хүрэхгүй юм шүү гэдгийг хэлжээ. Хүчээ тарамдуулахгүй онцгой кэйсүүд эрсдэлтэй бүлгүүд дээрээ анхаараач гэсэн байна. Хамгийн гол нь эм тариа эмчилгээний тоног төөхөөрөмж эмч нарын баг гуйсан нь зүйтэй дээ. ДЭМБ-аас гуйх юмаа эртхэн гуйж ажиллахааас өөр замгүй. Бурхан тэнгэр биднийгээ өршөөж хайрла
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага жаахан ухаалаг хүнлэг байгаачээ.хэдэн төгрөг төлөх шүүхийн шиыдвэртэй боломжоороо төлж байгаа юм.гэтэл данс хаагаад хясаад байх юм.энэ хүнд үед иргэн хүнд ингэж хүндрэл учруулж эрсдэл бий болгохоо азнамаар байна шүү.цахимаар хиичих юмыг одоо заавал гадуур явж эрсдэл үүсгэх байх болж байна.
Үнэн шүү.1400000 төрөгийн шүүхийн тогтоол 1 р сард гарсан юм 2р сард 200000 ийг төлсөн .Гэтэл цагаан сарын урд өөр данс хаачихаж..Санаатай хясаж дарамтлаад байгаа юм шиг.ШШГЕГ н дарга анхаарач.
Мухар сүсэгтнүүд шижлэх ухааны эсрэг юм ярьж бохир заваан байдлаа хадгалан тэнэгээрээ тэнэгтэж байна. Тэднийг хатуу шийтгэх механизм хэрэгтэй. Маск хийхгүй байна гэдэг жишээ нь бусдыг бодохгүй байгаа тод жишээ юм.
тодорхой халдвартын төв төв аймгийн нэг суман гаргаж бүх хүнийг тусгаарлах хэрэгтэй