Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!
Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.
Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар
1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
Д/д
Байршил
Цагийн хуваарь
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/
Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна
Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/
Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна
Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00
Да хүрээ худалдааны төв
Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Сэтгэгдэл0
Za udaxgyi tulnuu
Teglechih bho
БЗД ийн татварын алба өр нэхэх ажлаа улам идэвхижүүлж дарамтлах боллоо. Ийм хямралтай үед бага зэрэг хойшлуулж болно доо. Тэр өр нь ямар өр гэхээр ямбий машинаа задалж хаяад бүртгэлээс хасаагүй байх үеийнх нь өр. Ихэс дээдсийнхээ тэрбумыг тоохгүй байж ядуу ардыгаа дарамтлах болохоор ханцуй шамлан дайрах аж.
Сонгуулийн өмнө Баянгол дүүрэг мөнгө төвлөрүүлэх гэж улайрч байгаа хэрэг байх." Машиныхаа торгуулийг 4 дүгээр сарын 1-нээс өмнө төлөхгүй бол шүүхэд өглөө " гэж БГД-ийн замын цагдаагаас утастсан . Дарамталж байгаа байдлаар ярьж байна лээ Коронавирус тэдний хувьд чухал биш, мөнгө чухал болж гэж ойлгосн. Мошины татвар төлөх асуудлыг би төлөхгүй гэж бодож байгаа. Хуулийн хүрээнд шийдэж болно. Хуулиар хүчингүй болгох ёстой. Тэтгэврийн зээлийг тэглээд байхад жолооч нарын торгуулийг тэглэж болно.
Neg heseg ni olon huntei gazar buu yv geed baigad nuguu ni irj tatvaraa ug geed baidag. Mongol turiin ajil neh iimerhuu
Юун татвар. Хойшлуулаа биздээ. Хямрал, аюулт овчин, юугаараа толохийн.
6 сараар хойшлуулар хэрэгтэй дарга нар нь идэж уугаад байхад бид өгөхгүй
6 сараар хойшлуулар хэрэгтэй дарга нар нь идэж уугаад байхад бид өгөхгүй
6 сараар хойшлуулар хэрэгтэй дарга нар нь идэж уугаад байхад бид өгөхгүй
6 сараар хойшлуулар хэрэгтэй дарга нар нь идэж уугаад байхад бид өгөхгүй
6 сараар хойшлуулар хэрэгтэй дарга нар нь идэж уугаад байхад бид өгөхгүй