sonin.mn

Хятадын сансрын станц анх удаа гадаадын сансрын нисгэгчийг хүлээн авахаар болжээ. Тодруулбал, Пакистаны сансрын нисгэгч “Шэньжөү-24” хөлгийн нислэгт сансрын судалгааны мэргэжилтнээр оролцохоор төлөвлөж байгааг Хятадын сансрын хөтөлбөрийн холбогдох байгууллага арваннэгдүгээр сарын 7-нд мэдээллээ.


Пакистаны сансрын нисгэгч Хятадын сансрын станцад богино хугацаанд ажиллаж, судалгааны үйл ажиллагаанд оролцсоны дараа “Шэньжөү-23” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх юм.


Энэхүү нислэг нь Хятадын хүнтэй сансрын нислэгийн хөтөлбөрийн түүхэнд Хятад болон гадаадын сансрын нисгэгчид анх удаа хамтран ажиллах онцгой үйл явдал болох юм. Мөн Хятадын сансрын станц гадаадын сансрын нисгэгчийг анх удаа хүлээн авч буйгаараа түүхэн ач холбогдолтой юм.



Г.Бямба