РОМ. /ANSA/. Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.
Италид гуравдугаар сарын 27-нд хамгийн олон буюу 969 хүн нас барсан бол тухайн өдрөөс хойших есөн өдрийн тавд нас баралтын тоо буурсан дүн үзүүлсэн байна. Тус улс нь халдварын улмаас нас барсан хүнийхээ тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа юм.
Мөн Италид халдвар авсан хүний нийт тоо 128948-д хүрснээс 21815 хүн эдгэрсэн бол 3977 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 77 болж нэмэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Bga hymyys ni yheed baihleer yheh kandidatyn too ni bagasah ni ugaasaa matematikiin hyyli bizdee.
тархалт буурсан гэж харагдана их мэдэхээ
Сайхан мэдээ байна. Коронавирусийн халдвар энэтхэг хятад хоёрт их тархаж олон сая хужаа энэтхэгчүүдийг үхүүлэх ёстой байсан юм.
Яаж ингэж хэлж чаддаг байна аа, хүнийг үх гэж......
Ямар ч гэсэн эмчлэх аргаа олсон бх.Бас ард иргэд нь нөхцөл бдлаа ойлгоод өөрсдийгөө хамгаалж эхлээ биз