МОСКВА. /RIA Novosti/. Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусний 141 вакцин боловсруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос Адханом Гебрейесус мэдээлэв.
“Олон улсын хамтын ажиллагаа COVID-19 вакциныг гарган авахад хэдийнээ чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид харж байна. Коронавирусний талаарх мэдээлэл интернэтэд тавигдсанаас хойш удалгүй вакцин гарган авах ажил эхэлсэн. Одоо 141 вакциныг боловсруулж байна. Гэхдээ амжилтад хүрэхэд хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй юм. Мэдээж хэрэг, бүрэн хамгаалалтын баталгаа байхгүй, гэхдээ бид үүнд найдаж байна" гэж тэрбээр нийтлэлдээ бичсэн байна. Түүний нийтлэл “Washington Post” сонины лхагва гаргийн дугаарт гарчээ.
ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 10.3 сая давж, 508 мянга гаруй хүн нас баржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Uher teregnii hurdaar nileed hun uhsenii daraa gargah yum bn,zoruiuydaar
малаа битгий гайхуулаад бай Сарс Мерсийн вакцин ч гараагуй байгаа
Delhiid bgaa hun toriig bagasgah azil yavagdaz bn daa hoo
Oni umnehen hyatadiin uhani hotod garsan ene ayult uvchin dayan delhiig aimshigt gai zovlond unagalaa.
Eh orondoo ochih ymsandaa
Eh orondoo ochih ymsandaa