sonin.mn

-Таарч тохирсон шилний хүрээ царайг бусад гоёлын нэгэн адил чимж чаддаг.

-Хэрэв та хар үс, бор царайтай бол танд бараан өнгийн хүрээ илүү зохино. Харин хүрэн үс, цайвар царайтай хүмүүс цайвар өнгийн хүрээ илүүтэй тохирдог.

-Шилийг сонгохдоо хүртэл бодолтой хандах хэрэгтэй.

-“Хавар”, “өвөл” хэв шинжийн хүмүүст ногоон, цэнхэр туяатай шилнүүд тохиромжтой харагддаг.

 -“Хавар”, “намар” хэв шинжийнхэнд  шаргал, улаан буурал өнгийн бууралттай шил илүү зохидог. Гэхдээ хүрээний өнгөнөөс илүү хэлбэр нь зохисон байх нь чухал байдаг

-Дугуй царайтай хүн бол дугуй хэлбэртэй шил зүүсний хэрэггүй юм.

-Хүрээний хэлбэр нүүрний хэлбэрээс тэс ондоо байсандаа зүгээр байдаг.


Нүдний шил зүүдэг хүмүүст нүдээ хэрхэн будах талаар хэдэн зөвлөгөө өгье.

-Холын харааны шил нүдийг жижигрүүлж харагдуулдаг тул нүдийг тод будахад гэмгүй.

-Тод бараан өнгөөр будсан нүд улам томорч эвгүй харагддаг юм.

-Ойрын харааны шил зүүдэг хүмүүс нүдээ маш анхааралтай нямбай будах шаардлагатай.


Эх сурвалж: “Бизнес Таймс”