ЛОНДОН. /British Medical Journal Case Reports/. Чих шуугих, сонсголоо алдах нь коронавирусээр халдварласан үед илэрдэг ховор хүндрэлүүдийн нэг бөгөөд энэ нь эмч нар, судлаачдаас онцгой анхаарал шаардаж байна. Халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрсэн Их Британийн нэгэн өвчтөн гэнэт сонсголоо алдсан тохиолдол гарсантай холбоотойгоор Лондоны эзэн хааны коллежийн эрдэмтэд ийнхүү мэдэгдсэн байна.
“COVID-19” болон энэ өвчнөөр халдварласан үед ажиглагдаж буй янз бүрийн шинж тэмдгүүдийн талаар олон тооны нийтлэл бүтээл гарсан хэдий ч коронавирус хийгээд хүний сонсгол хоорондын холбоо хамаарлын талаарх сэдвийг хангалттай өргөн хүрээнд авч хэлэлцээгүй. Коронавирусээр халдварласан өвчтөн төдийгүй ханиад хүрсэн өвчтөнд сонсголоо алдах, тиннитус буюу чих шуугих шинж тэмдгүүд илэрдэг талаар онцлон тэмдэглэдэггүй” гэж эрдэмтдийн судалгааны нийтлэлд дурджээ.
Чихэнд нь хүнгэнэх дуу сонсогдох, хангинах зовиур халдвар авсан өвчтөнүүд илэрвэл сонсгол алдахаас сэргийлж цаг алдалгүй стероид эмчилгээ хийхийн тулд онцгой анхаарал хандуулах ёстойг нийтлэлд тэмдэглэжээ. Дунд чихний мэдрэл гэмтэх нь үүний шалтгаан байсныг судлаачид олж илрүүлсэн байна.
Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн дунд гэнэт сонсголоо алдсан дөрвөн тохиолдол өмнө нь бүртгэгдсэнийг нийтлэлд мөн дурджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Korona awsan ved boow ni bosohgvi talaar yagaad helejgui bga
Yasan hetsuu baina uu? haluun yum sain uugaad corona-s turgen salchihaa ho bosood l irne