НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг мягмар гаригт танилцуулжээ. Хуучин машины экспортоор дэлхийд Европын холбоо, Япон, АНУ тэргүүлж байна. Эдгээр улсууд 2015-2018 онд 14 сая хуучин автомашин экспортолжээ. Тодруулбал, нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.
Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолдог юм байна. Монгол Улс 2017 онд 29467, 2018 онд 37136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав.
Манай улсын импортолсон машины ихэнхийг “Toyota Prius” загварын автомашин эзэлжээ. Тухайлбал, 2012-2016 онд гибрид автомашины импорт гурав дахин нэмэгдэж, 57 хүн тутамд нэг хуучин приус ногдож байсан юм. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota” Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байна. Мөн Японоос импортолсон автомашинуудын талаас илүү хувь нь “Toyota Prius” байна гэсэн дүн гарчээ.
Монгол Улсын хуучин машины импорт өссөн шалтгаан нь Засгийн газар нь ийм төрлийн машинаас онцгой албан татвар болон агаарын бохирдлын татвар авдаггүйтэй холбоотой гэжээ. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна. Ийн Монгол Улс Японы хуучин машины хогийн цэг болсныг НҮБ баталж, дэлхий дахинд зарлалаа. Мөн Япондоо 7-8 жил унаад ашиглалтаас гарсан “хог”-ийг эх орондоо авчирч дахин хэдэн арван жил ашиглаж байгаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой энэ асуудалд огт санаа тавихгүй байгаа талаар ч дээрх тайланд дурдсан байв.
Хуучин автомашин нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болоод байгаа юм. Үүнээс гадна дундаж орлоготой орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байна. Тодруулбал, хуучин автомашины улмаас жилд 58 сая хүн осолдож, 20-50 сая нь гэмтэж бэртжээ. Улмаар энэ нь 15-29 насны залуусын үхлийн шалтгааны наймдугаарт орж байгааг ДЭМБ баталсан байна. Мөн осолд орж тахир дутуу болсноос дэлхийд 70 сая хүн ядуусын эгнээ рүү шилжсэн гэсэн аймшигт дүн гарчээ.
Б.Должинжав
Эхсурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ODOO ENE HUUCHIN MASHINII IMPORTIIG ZOGSOON DEER SHU ,MONGOL ULS MAANI HOGIIN TSEG BOLJ DUUSNA SHU
Шинэ хуучингүй малын татвар шиг машины татварыг өндөр болгоо
Mashinii tatvar nemegdvel dagaad une osoj chenjuud bayarlaj bayajdag gaj togtoltsoogoo bolibol yaasiin. Importoor oruulj ireh mashinii nasjiltand hazgaar tavij 5 jil ashiglasan mashiniig oruuldag bolchihvol deer bish uu. bas buruu hurdtei mashind ue shattaigaar hazgaar tavih ni zov. esvel zamiin hodolgoonii durmee oorchil. Zasag toroos avch heregjuuleh bodlogo shiidver hurdan shuurhai baimaar bna
Дэлхийн бүх орон энэ замаар явсан.Тэгээд яачаад байгаамб?машин зэрэг бол гайгүй хэвтэнээ! Харин гаднаас ирсэн тархины тэмбүүнээс яаж ч салах аргагүй болсон байх аа!
хуучин машиныг импортлохоо одоо болих хэрэгтэй
Японы Hybrid Prius
Японы Hybride Prius машин Орос, Хятад, АНУ-д үйлдвэрлэсэн шинэ машинаас хэд дахин бага хорт утаа ялгаруулж байвал одоо яахав. Нэг бол зөвхөн экомашин худалдаж авах хэрэгтэй. Мөнгө нь байвал энэ бол болох л ажил. Эсвэл бага явалттай Prius оруулах хууль гаргах хэрэгтэй. Дан шинэ машин оруулаад авах чадвартай нь хэд билээ? Чадлаа ч гэсэн "хогийн цэг" нь ингэснээр бага болохгүй. Шинэ цахилгаан машин, хайбрид машин оруулахад хөнгөлөлт үзүүлбэл харин байдал өөрчлөгдөнө.
Bitgii huts.
tatbaraa tulood hudolgoond oroltsuul 100000bolhodol 30%ALGA bolnoo