Дэлхий даяар “COVID-19”-ийн цар тахлын байдал нэлээд хүнд хэвээр байна. Дэлхийн II дайн дууссанаас хойш нийгмийн эрүүл мэндэд тулгараад буй энэхүү хамгийн том сорилтыг хэрхэн даван туулах нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Өнөөдөр Хятад улс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж хэлж болно.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирустэй тэмцэхэд хэрэгжүүлсэн БНХАУ-ын амжилттай туршлага дэлхий даяар цар тахлыг ялан дийлэх итгэл найдварыг төрүүлж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Тэгвэл Хятадаас ямар практикийг нь зээлж авах боломжтой вэ? Энэ талаар тус улсын эрдэмтэд, эмч нар, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид "Российская газета" сонинд ярьсныг хүргэе.
Тархалтын эхэн үед мэргэжлийн үйл ажиллагааны хамгийн үр дүнтэй туршлагуудын тухайд
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны дээд шинжээчдийн комиссын дарга, академич Жун Наньшань:
-Эхэн үед хяналт маш чухал, өөрөөр хэлбэл халдвар авсан тохиолдлуудыг цаг тухайд нь олж тогтоох, шинжилгээ хийх, өвчтэй хүмүүстэй хавьтсан хүн бүрийг тусгаарлах шаардлагатай. Цаг алдаж болохгүй, вирусийг эхнээс нь тогтоон барих хэрэгтэй. Учир нь цаг хугацаа алдах нь бүх нөхцөл байдлыг төвөгтэй болгож, улмаар вирусийг зогсооход улам бүр хэцүү болно. Шинэ коронавирусний өвөрмөц шинж чанар нь өвчтөнд анхны шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдварлах чадвартай байдаг. Үүнийг урьдчилан харах хэцүү байдаг учраас бүх хавьтлыг шалгаж байх ёстой.
Эпидемийн үеэр бид вирусний тархалтыг хэрхэн үр дүнтэй тогтоон барих талаар сурч мэдсэн, энд хамгийн гол нь вирусний болзошгүй эх үүсвэрийг аюулгүй болгох юм. Энэ нь мэдээж хамгийн хуучинсаг боловч хамгийн үр дүнтэй арга юм. Өөр нэг чухал зүйл бол “сүргийн дархлаа” гэж нэрлээд байгаа зүйлд найдах хэрэггүй. Эдгэрсэн хүмүүс вирусний эсрэг насан туршийн дархлаатай болдог гэсэн нотолгоо байхгүй байгаа учраас дараагийн ажил бол үр дүнтэй вакцин боловсруулах, үйлдвэрлэх явдал бөгөөд ингэхийн тулд олон улс хамтын ажиллагаагаа маш сайн зохицуулах шаардлагатай. Вирус хил хязгаар гэж мэдэхгүй, тийм учраас "түрэмгий" арга хэмжээг эрчимтэй авахгүй бол коронавирус өөрөө алга болохгүй. Хятад улс тахлын ноцтой нөхцөл байдал үүссэн газруудыг хааж, бусад бүс нутагт хатуу хяналт тавьж ажилласан. Эдгээр бүх арга хэмжээ үр дүнтэй болохоо харуулсан. Коронавирусний тархалтын эхэн үед хатуу хяналт тавих нь халдварын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга юм.
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны шинэ коронавирусний тархалтын эсрэг хариу арга хэмжээ авах шинжээчдийн комиссын дарга Лян Ваньнянь:
-Коронавирусний үр дүнтэй эм, вакцин өнөөг хүртэл байхгүй байгаа тул Хятадад эмийн бус арга хэмжээ авсан. Эдгээр нь тусгаарлах, эмчийн хяналтад авах, хүмүүсийн харилцааг хязгаарлах, халдвараас өөрийгөө хамгаалах арга хэмжээ юм. Энэ нь халдварын тархалтыг зогсоож, өвчлөлийг бууруулж чадсан. Бид ялангуяа энэ туршлагыг бусад оронд хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Вакцин, эм гарган авах хүртэл эдгээр арга хэмжээг аль болох богино хугацаанд авбал үр дүнд хүргэнэ.
Эпидемийн үед хэрэгжүүлсэн үр дүнтэй шинэ аргууд
Хубэй мужийн Төвийн удирдах бүлгийн халдварын тархалтыг бичил хорооллын түвшинд хязгаарлах, хариу арга хэмжээ авах шинжээчдийн багийн дарга У Хао:
-Бичил хорооллын орон сууцууд бол халдварын тархалттай тэмцэх ажлын “галын эхний шугам” юм. Хоёрдугаар сарын 6-нд манай баг Ухань хотод очсон. Очсоныхоо дараа бид маш олон асуудлыг олж харсан. Тухайлбал, бичил хорооллуудад нэвтрэх хаалттай систем байхгүй, хог хаягдал, ахуйн хог хаягдлыг боловсруулах зөв аргыг хэрэглээгүй байв. Энэ бүхэн халдвар цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж байсан юм. Манай мэргэжилтнүүд орон сууцны бүх хорооллыг хатуу хаалттай горимд шилжүүлэх зэрэг халдварын тархалтыг хязгаарлах хэд хэдэн тодорхой арга хэмжээ авахыг санал болгосон. Бичил хорооллуудад тухайн бүс рүү нэвтрэх ганцхан гарц нээж өгч, орж, гарсан бүх хүний халууныг шалгаж байв. Гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмд байсан хүмүүс ахуйн хог хаягдлаа ангилж, ариутгаж байсан бөгөөд мөн супермаркетуудад худалдан авагчдын урсгалд хязгаарлалт тогтоож, бичил хорооллуудад хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдах түр цэгийг нээсэн. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зурагт хуудсуудыг бэлтгэх хэрэгтэй. Бас бичил хорооллуудад халдварын тархалтыг хязгаарлах ажлыг хариуцсан хүмүүсийн утасны дугаарыг оршин суугчдад мэдээлэх хэрэгтэй.
Бээжингийн метроны оператор компанийн төлөөлөгч:
-Эпидемийн үеэр Бээжингийн метронд халуун шалгах төхөөрөмжүүд суурилуулж, амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн. Зорчигчдын урсгалыг сааруулах, галт тэрэгний ачааллыг бууруулах зорилгоор Бээжингийн метро өглөөний ачаалал ихтэй үед зарим станцуудад хязгаарлалтын арга хэмжээ авсан, мөн өглөө метрогоор зорчихдоо урьдчилан захиалга өгөх систем нэвтрүүлсэн. Метроны аппликейшнаар тасалбар захиалсан зорчигчдыг метро руу дараалалгүйгээр "буухиа коридор"-оор оруулж байсан.
Халдвар илэрсэн эмнэлэг эсвэл орон сууцны хорооллын ойролцоо байрлах метроны бүх станцыг хүчилтөрөгчийн аппаратаар тоноглосон. Мөн өртөөний танхим, метроны хонгилуудад байнга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Hvvk xyatad argaar yawah gej bga ene ni sain muu hoior taltai harj l baiya
Хятад ч хуурамч улс даа.
ИТГЭЖ БОЛОХГҮЙ
Гэрийхэн гаднаас гагнаад байсан аргыг Хурэлсух без сумьябузар нар хэрэгжуулэх санаатай бна уу угуй юу айн. Дуурайх улсаа мен дуурайж туршлага судлах гэнэ шуу. Арчаагуй коммунистуудын арга. МАН ХКН-ыг эгчээрээ сонгосон гэдэг. Зайлаарай Хурэлсух ээ чи
ЗӨВ
Айлуудын хаалгыг даруулаад хадах нь, төмөр хаалгатай бол хөндлөн даруулаад гагнах нь л дээ, тэгээд Хятадын аргаар коронагийн тоо мэдээгээ дандаа худлаа дарж мэдээлнэ, худлаа тархи угаах шоу хийнэ, дэлхий нийтэд манай улсад корона огт нэмэгдэхгүй байгаа, манай нам засаг өрх бүрт10 сая төгрөг өгсөн гэж шаана биз
ҮНЭН
Монголчууд яагаад ийм тэнэг болцын бэ.Дандаа юмыг мушгисан гуйвуулсан.Өөрсдөө юу ч чадахгүй дандаа юмыг шүүмжилсэн.Зурагтаар харсан юмаа яриад л явдаг
china baina uu oros baina uu ? hamaagiu ene delhiid ene hoer horsh l covidiig neg ni nam darj nogoo ni vaccin gargaj Eronhiilogch ni hairt ogin deeree hurtel turshlaa. harin aldart lebiralchuud bolohoor neg vaccin gargaad 3dagch orniihond turshsanii daraa hudaldaand gargana geed suuj baigaa . bodit unen bol ene . oorsdiinkhoo zuivan tolfoigoor oilgotsgoo. bodit baidal bol ene
Үхлийн халдварт вирус бүтээж санаатайгаар дэлхий даяар вирусын халдвар тархаасан хятад улсыг олон улсын шүүхэд өгч улс орнууд хятадаар хохиролоо барагдуул. Тэгэхгүй бол даварсан хужаа нар дахиад шинэ үхлийн халдварт вирус үүсгэж дэлхий даяар тархаахгүй гэх баталгаа байхгүй шүү.
Хятадаас өмнө Италид тархсан байсан нь батлагдсан ш дээ. Үхэрнээс дор орсон монголчуудыг үхэр монгол гэвэл өөд нь татсан болчих гээд хэцүү байгаа гэсэн.
Ойлгосон уу манай малнууд аа.
Төмөр замаар тархсан гээл Энхбаяр тогтоожээ. Хятадаас гэж хэлээд байна даа. Өөрөөр яаж ч илэрхийлэх билээ!
ПОСТ ИЛГЭЭГЧДИЙН ҮГИЙН АГУУЛГЫГ АЖИГЛАХАД ФЕЙСИЙНХЭН НАДААС ЭХЛЭЭД БҮГД ТЭНЭГЧҮҮЛ БОЛОЛТОЙ ШҮҮ.
Hyatadiig muulaad baigaa erliizuudee Ta nar hund heregtei yum hiij baigaag dandaa eserguutseh yum aa Adgiin shaaruud mini Mongol hun ene ayuliig davnaa
Hyatadiig muulaad baigaa erliizuudee Ta nar hund heregtei yum hiij baigaag dandaa eserguutseh yum aa Adgiin shaaruud mini Mongol hun ene ayuliig davnaa
Hyatadiig muulaad baigaa erliizuudee Ta nar hund heregtei yum hiij baigaag dandaa eserguutseh yum aa Adgiin shaaruud mini Mongol hun ene ayuliig davnaa