Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, ААНБайгууллагуудын үйл ажиллагаа хаагдаж, өрхийн орлого багасч зарим айл өрх, хүүхдүүд хоол тэжээлийн хомсдолд орох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна.
Энэхүү хүнд эрсдэлтэй цаг үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгтэй зүйлээр нь нэгэндээ туслах “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.
Тус аянд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хамт олны санаачлагаар сайжруулсан түлшний тээврийн компаниуд нэгдэж хөл хорионы үед хүнс нэн шаардлагатай байгаа эдийн засгийн чадамжгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан зэрэг нийт 70 өрхөд хүнсний багц болон сайжруулсан түлшний тусламж үзүүллээ. Мөн байгууллагын 1 албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ:
Коронавирус дотроо алдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Төр засгаас иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө олон шийдвэрүүдийг авсан хэдий ч нөхцөл байдал амаргүй байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хамт олон бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтот бүлгийн орлого багатай айл өрхүүдэд шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлж, анхаарлаа хандуулсаар ирсэн.
 
 
“Ковид 19” цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ хүнд цаг үед манай газартай гэрээ байгуулан ажиллаж буй тээврийн компаниуд болох Тэс менежмент ХХК, Энх дэлгэр зам ХХК, Өсөх мөнх гранд ХХК, Бага монгол импекс ХХК, Сейф транс ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК, Хийморь эйч ар трак ХХК, Эрдэнэс нар хур ХХК, Кросс контри ХХК, Нью лакшури констракшн ХХК, Бодиз Интернэйшнл групп ХХК, Би кей эйч транс ХХК, Дэсо хөгжил ХХК, Тэхилэн ХХК, Уно даам ХХК, Ю би холбот ХХК, Өнө эрдэс баялаг ХХК, Стар нэст ХХК, Ганжуурт цамхаг ХХК, Хутугу мөнгүр ХХК, Цацрал зам хөгжил ХХК, “Натурал грийн бриж” ХХК, Хэнбуг трейдинг ХХК, Гранд даргилах транс ХХК, Мөнгөн дарь ХХК, Тотал маркетинг ХХК, Отгонбулаг ХХК, Мэжик тайм ХХК, Тэгш бүрд ХХК, Шагнаа ХХК, Монгол менежмент ХХК, Ар баянгол ХХК, Их зам транс ХХК, Бүрд жи ти эл ХХК, Тас хүлэг ХХК, Өгөөдөй богд транс ХХК, Эвт хангай экологи ХХК, Арвижих глобал транс ХХК, Буянт хүлэг транс ХХКомпаниудыг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалсан бөгөөд тээврийн компаниуд маань тусламжийн гараа сунган, дэмжлэг үзүүлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аянд нэгдэж нийслэлийн нийт 70 айл өрхөд хүнсний багц, сайжруулсан түлшний тусламж үзүүлж буйд талархаж байна.
 
 
Энэ удаагийн “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аян цаашид улам бүр дэлгэрч, улсын байгууллагууд, дотоодын аж ахуйн нэгж, иргэд энэхүү аянд нэгдэж, орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, тусламжийн гараа сунган сайхан цагийн төлөө хамтдаа зүтгэж энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулна гэдэгт итгэж уриалж байна” гэсэн юм.
Аюулт тахалын хөл хориотой энэ хэцүү цаг үед айл өрх бүрийг дулаан тавтай өвөлжүүлэхийн төлөө амралтгүй зүтгэж буй тээврийн компаниуддаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрийн бодлого шийдвэрийг дэмжин, “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аянд нэгдэж хандив өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ.