sonin.mn


Авто тззврийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн М.Санжаа хариулж байна.

 


-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хичнээн автомашин, техник байгаа вэ. 460 гаруй мянга гэдэг тоо бодитой юу?



-Манай байгууллага Замын цагдаагийн газраас автомашины нэгтгэсэн мэдээллээ авч, шинэ программд оруулж байгаа. Иймээс энэ тоо одоохондоо тодорхой бус байна. Одоогоор программд орсон 430 мянган тээврийн хэрэгсэл бий. Тиймээс энэ тоо Замын цагдаагийн газраас бүрэн ирэх үед тодорхой болно.



-Долоо хоногт хэчнээн автомашин улсын дугаар авч байна. Өмнөх онтой харьцуулахад энэ тоо буурсан уу, өссөн үү?



-2010 оны байдлаар 53 мянган орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Харин өнгөрсөн онд 87 мянган автамашиныг бүртгэсэн байна билээ. Тэгэхээр өссөн гэж үзэж болох юм. Өнгөрсөн жилийн хувьд өдөрт дунджаар 350-450 тээврийн хэрэгсэл бүртгэж байсан. Харин он гарснаас хойш өдөрт 150-иад автамашин улсын дугаар авч байна. Ингэхээр он гарснаас хойш ойролцоогоор 2800 автомашинд улсын дугаар өгчээ.



-Үйлдвэрлэсэн он, хэдэн км явсныг нь харгалзан автомашиныг гаалиар оруулж байгаа гэсэн?



-Автомашины гүйлтэд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй. Харин үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгслийн төрлөөс нь хамаарч хязгаарлалт тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл цилиндрийн багтаамж өндөр бол гаалийн татвар их, бага байвал тэр хэмжээгээр төлөх болсон.



-Гаалийн татвар нэмэгдсэнээс хойш автомашины импортын тоо буурсан уу?



-Одрогоор Гаалийн ерөнхий газраас мэдээлэл ирээгүй байна. Энэ тоо мэдээлэл ирснээр тодорхой болно. Монгол Улсын хилээр хичнээн тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн нь тодорхой болохоор манай байгууллага улсын бүртгэл олгосон автомашины тоотой харьцуулдаг.



-Ямар маркийн автомашин хамгийн их хэмжээгээр орж ирдэг вэ?


-Суудлын тэргийг харьцангуй их оруулж ирж байгаа. Харин цлиндрийн багтаамж өндөртэй машин болох жийп цөөн байна. Монгол Улсад нийт 800-гаад мянган жолооч байна гэж үздэг. Тэдний 50 хувь нь л жолоо барьдаг гэсэн тоо бий. Жолооч нар сүүлийн үед улсын дугаараа шилжүүлэх хөдөлгөөн их байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дотроо дүүрэг хооронд шилжихээс гадна орон нутаг руу шилжих хөдөлгөөн их байна. Харин импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн хувьд харьцангуй бага байна.

 



-Манай улсад хамгийн дээд тал нь хэдэн тонны даацтай автомашинаар ачаа тээвэрлэхийг зөвшөөрдөг вэ?



-Монгол Улсын Өмнөговь аймагт явж байгаа хамгийн том тээврийн хэрэгсэл "Норд бенз"-ийн даац гэхэд л 38 тонноос доош байх шаардлагатай байдаг. Зарим хүмүүс 100-110 тонн жинтэй ачаа ачиж байна гэдэг. Энэ бол даацаа хэтрүүлж буй үйлдэл.



Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"