Гол модны малтлагаас төрөл бүрийн чулуу, нийллэг эдлэлийн олдвор нэлээд олджээ. Эдгээр нь Хан улсаас ирсэн, өнгөлсөн бөмбөгөр, хээлсэн чимэглэл хэлбэртэй хаш, чулуун эдлэлүүд аж. Дорнод Азийн гаралтай оюу олон булшнаас гарсан. Цэвэрхэн, дугуй буюу цөөн тохиолдолд дусал хэлбэртэй, алтан чимэглэлд шигтгэж суулгасан байв.

 

Гартаам, усан болор, хув, шилэн эдлэл гол төлөв бөөрөнхий буюу сувс хэлбэртэй. Эдгээр олдворуудын гарал үүслийг нарийн тодорхойлоход бэрхшээлтэй юм. Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төвд гэмтээлгүйгээр судалдаг багаж техникийн тусламжтайгаар эдгээр эдлэлийн онцлог шинж, найрлага зэргийг судласан болно.

 

Олдворуудыг шинжлэн судалж, харьцуулан үзсэнээр эдгээрийг хаанаас гаралтай болохыг ойролцоогоор ч болов тогтооход туслах юм. Эдгээр эдлэлийн нөгөө талд нь улс хоорондын худалдаа солилцооны урсгал байсан нь тодорхой харагдаж байх шиг.


Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”