sonin.mn




"Хурдан морины унаач хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсөн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагч албаны тээврийн хэрэгслээр уралдаанаас хасагдсан 2 тооны морийг уралдааны замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, унаач 15 настай, эрэгтэй Б, 11 настай, эрэгтэй Ч нар унаж гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна