Тамхиа хаяхыг оролдож буй хүн маш олон зүйлийг  хийж болно. Байнгын дасгал сургуулиар хичээллэх зохистой хооллох зэрэг нь тамхинаас зайлсхийхэд тань туслах болно.

•Тамхинаас гарах шалтгаан болон тамхи татах болсон шалтгааныг жагсааж бичих

•Тамхийг хаях шийдвэрийг та өөрөө гаргах

•Тамхи татах хүсэл төрөх үед тамхиа асаахаа хэдэн минут хойшлуулах. Учир нь хэдхэн секунд л тэвчвэл энэ хүсэл тань алга болно. Энэ үедээ тамхи татахгүй байхын ашигтай талын талаар бодох

•Өөртөө зорилго тавь. 1 өдөр татахгүй тэвч, 2 өдөр татахгүй байх гэх мэтээр

•Тамхийг сануулах асаагуур болон тамхины савыг өөрөөсөө холдуулах

•Тамхи татдаг хүмүүсээс аль болох хол байх

•Тамхитай холбоотой зуршлаа өөрчлөх. Жишээ нь оройн хоолны дараа байнга тамхи татдаг бол үүнийхээ оронд хоол идсэнийхээ дараа шууд ширээнээсээ босож явах,

•Өөртөө ашигтай өөр зүйлийг хийх. Тамхи асаахгүй байх өөр ямар нэгэн арга замыг хайх хэрэгтэй.



Тамхи тaтax хорхойгоо дарах 6 арга

1.Зарлах - Би тамхи татахгүй байхаар шийдсэн гэдгээ найз нөхөддөө болон өөртөө хэл

2.Зайлсхийх - 10 минут хүлээ Ихэнхи хүсэл хорхой бол 3-5 минут л үргэлжилнэ.

3. Зөв амьсгал- Хоёроос гурван удаа гүн амьсгап авахад л тайвширна.

4.Зөвхөн шингэн уу-Нэг юмуу хоёр аяга шингэнийг аажмаар шимж уу

5.Завгүй байх -Явган яв, хэн нэгэнтэй ярь, дуртай зүйлээ хий

6.Залбир, сүсэглэ -Дотроо залбир, сүсэглэ, дотоод сэтгэлээсээ тусламж хай

 

Эх сурвалж: "Булганы Мэдээ"