sonin.mn

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ажилчидтайгаа хайхрамжгүй ханддаг удирдагч ажилчдадаа ажлын стресс үүсгээд зогсохгүй зүрхний өвчинд өртөх эрсдэлийг нь нэмэгдүүлдэг байна.

 

Шведийн судлаачдын баг ажил эрхэлж буй 3000 эрчүүдийн дунд судалгаа хийсний үр дүнд чадваргүй удирдлага болон архаг зүрхний эмгэг, ялангуяа зүрхний шигдээсийн хооронд салшгүй холбоо байгааг олж тогтоожээ.

 

Зүрхний эмгэгд өртөх эрдсэл нэг компанид олон жил удаан ажилласан ажилчдад илүүтэй их байсан байна. Ажлын байрандаа дутуу үнэлэгдэх, бусдын дэмжлэг үгүй мэт санагдах нь тухайн ажилтанд ажлын байрны стресс үүсгэдэг ба энэ нь эрүүл бус зан үйлүүд буюу архи, тамхи хэрэглэх хүчин зүйл болдог.

 

Улмаар эдгээр эрүүл бус зан үйлүүд зүрхний эмгэг рүү хүнийг хөтөлдөг байна. Ажлын байран дахь шударга бус байдал нь ажилчдын цусны даралтыг ихэсгэдэг болохыг олон судалгаанаас харж болох бөгөөд цусны даралт байнгын өндөр болох 25 хувийн эрсдэлтэй, өөрөөр хэлбэл эрдсэл өндөртэй байсан бол дөрвөн жил болон түүнээс дээш хугацаанд буюу урт хугацаанд ажилласан ажилчид 64 хувийн эрсдэлтэй байжээ.

 

Судлаачдын зөвлөж буйгаар менежерүүд ажилчдадаа ажлын тодорхой зорилтуудыг, мөн ирээдүйд хүлээх хариуцлагатай нь уялдуулан ижил хэмжээний эрх өгч байх хэрэгтэй ажээ.

 

Ажлын байрандаа дутуу үнэлэгдэж, дэмжлэг олохгүй байгаа мэт санагдах нь ажилтанд ажлын байрны стресс үүсгэх ба энэ нь тухайн хүнийг эрүүл бус зан үйлүүд буюу тамхи татах, хоолны буруу дэглэм барих, архи согтууруулах ундаа хэт ихээр хэрэглэх зэрэг зан үйлүүд рүү хөтлөдөг нь зүрхний эмгэг үүсгэх эрсдэлийг ихэсгэдэг байна.

 

"Ажлын байрандаа урам зориг дүүрэн, идэвх санаачлагатай байх нь ажлын стрессээс сэргийлэх, зүрх судасны эрүүл мэндээ хамгаалах давхар ашиг тусыг танд өгөх болно".

 

Эх сурвалж: "Бизнес таймс"